“Цагаан хас”, “Талын цөөвөр чоно” хөдөлгөөн, хуульч А.Эрдэнэбилэг, яруу найрагч Б.Галсансүх нар шударга бус хуульчдийг төрийн албанаас чөлөөлөхийг шаардаж, өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлын үеэр АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, БЗД-ийн хяналтын прокурор Н.Тунгалагбуян, Архангай аймгийн шүүгч нарыг шударга үнэний төлөө бус эрх ашгийнхаа төлөө иргэдийг хохироогч, төрийн нэр барьсан хууль завхруулагчид хэмээв. Ингээд хурлын үеэр яригдсан зарим баримтуудыг дурьдая:
АМГ-ын Геологи уул уурхай албаны дарга М.Ариунбаяр хувьдаа 18 орд газар завшсан
   Түүнийг улсын мөнгөөр хайгуул хийсэн 18 орд газрыг өөрийн нэр дээр болгосон гэлээ. Хэргийг АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат шалгасан байна. Шалгах хугацаандаа шалгаж байна, шалгаж байна хэмээн хэргийг хав дарж, хугацааг нь дуусгасан аж. Хэрэг хийсэн нь үнэн боловч хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Б.Эрдэнэбилэгийн хэргийг санамсаргүй болгож, ял завшуулсан
   Нэг гэр бүлийн гурван хүний амь насыг хөнөөсөн Б.Эрдэнэбилэгийн өмнөх хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат хянасан юм. Гэтэл хүний амь хөнөөн, хүчингийн хэрэг үйлдсэн түүний онц ноцтой хэргийг санамсаргүй гэх зүйл ангилалд оруулсан. Ингэснээр хэрэгтэнг Б.Эрдэнэбилэгийг суллаж, гурван хүний аминд хүрсэн хэмээн хурал хийгчид мэдэгдэв.
Архангай аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Хүрэлчулуун улсын төсвөөс 30 сая төгрөг завшсан
   Түүнийг сумын засаг дарга байхдаа улсын төсвөөс 30 сая төгрөг хувьдаа завшсан гэв. Гэтэл хэрэгт холбогдоод АТГ-т шалгуулж байхад нь аймгийн ЗДТГ-ын даргаар томилсон. Нутгийн иргэд хууль бус томилгоо хэмээн эсэргүүцэж, шүүхэд хандахад шүүхийн захиргааны хэргийн ерөнхий шүүгч Г.Пүрэвсүрэн түүний талд үйлчилсэн гэлээ.
   Хурлын төгсгөлд хууль хяналтынхан шударга байж, нийгэм төлөвшинө. Эрхэм 76-ын нэг нь шударга байлаа гээд нийгэм шударга болохгүй. Тиймээс шударга бус авилгач, хууль замхруулагч хуулийнхныг нэн түрүүнд цэвэрлэх хэрэгтэй хэмээн олон нийтэд уриалсан юм.