зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монгол номын өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал нээлтээ хийлээ

2012-9-14
0
ЖИРГЭХ
61f3f89ff89a968aoriginalМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг хүлээн авах хүндэтгэлийн ёслолд зориулсан “Монгол номын өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Монголын хүүхдийн ордонд нээлтээ хийлээ.

  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг хүлээн авах хүндэтгэлийн ёслолд зориулсан “Монгол номын өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Монголын хүүхдийн ордонд нээлтээ хийлээ.
61f3f89ff89a968aoriginal
Боловсрол, Шинжлэх ухааны яам, Шинжлэх Ухааны Академиас хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БШУ-ны сайд Л.Гантөмөр, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Э.Зоригт нар болон эрдэмтэн мэргэдийн төлөөлөл, оюутан залуус, иргэд өргөнөөр оролцлоо.

Арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаартай “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг БШУЯ, ШУА-нд гардуулан өгч үг хэлсэн юм. Тэрээр үгэндээ “Монголчууд бол наад зах нь 1000 гаруй жилийн бичиг үсгийн соёлтой ард түмэн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Бид өнгөрсөн жил төрт улсынхаа үүсгэн байгуулагдсаны түүхэн их ойг өндөр ёс хүндэтгэлтэй тэмдэглэсэн. Ерөнхийлөгчийн номын баярын өдрийг тэмдэглэх тухай зарлиг ч мөн Их Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жилийн түүхэн ойг тохиолдуулан гарч байгаа. Бид өнгөрсөн зуунд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан. Харин ирж буй шинэ зуунд улам бүр хөгжин цэцэглэхийн төлөө тэмүүлнэ. Мэдээж ийнхүү хөгжин цэцэглэхийн шавхагдашгүй ундарга бол ард түмний маань ном эрдмийн хүчээс эхтэй. Монголчууд нэг хүнд оногдох эрдэмтнийхээ тоогоор дэлхийд дээгүүр байр эзэлдэг байж болох. Харин эрдэмтэн мэргэд бүр өөр өөрийн шавийг олон болгож “Шавийн эрдэм багшаас” хэмээх сургаалийн дагуу чанартай сайн боловсролын үрийг тарих ёстой болов уу” хэмээгээд Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан оюутны тэтгэлгийн хуулийн талаар товч танилцуулж “Сайн цаг ирж байна” хэмээн үгээ өндөрлөв.

Дараа нь БШУ-ны сайд Л.Гантөмөр хэлэхдээ “Номын баярыг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасныг номд шимтэгч, алтан үсгээр бичин, торгонд баринтаглаж номыг дээдэлдэг үндэсний өв уламжлалтай Монгол зон олон талархан хүлээн авлаа. Номын баяр бол бид бүхний баяр. Ном зохиогч, ном уншигч, ном хэвлэгч, ном түгээгч, ном худалдагч, ном цуглуулагч, ер нь ном эрдмийг эрхэмлэдэг хэн бүхний баяр. Үеэс үед, үрээс үрд цэцэн мэргэн ухаан, өргөн их мэдлэг, хүн төрөлхтөний үнэнийг танин мэдэх их эрэл хайгуулын хөтлөгч, хадгалагч, дамжуулагч нь ном хэмээх эрхэм нандин соёл билээ” хэмээн онцлов.

Түүний дараа ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Энэ зарлиг бол бидний эрдэм судлалын ажил, түүний бодит үр дүн болсон бүтээл туурвилыг маань төрөөс дэмжиж байгаагийн илэрхийлэл юм. Ном бол хүүхэд багачуудыг ах эгчтэй нь, багш сурган хүмүүжүүлэгчдийг сурагч, шавь нартай нь эрдэм ухааны нарийн жимээр холбож өгдөг ундарга нь, ширгэшгүй булаг лугаа хорвоод хосгүй мэдлэг, болосвролын их сан хөмрөг юм” хэмээв.  

Ийнхүү “Монгол номын өв соёл” арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийж байна. Хөтөлбөрийн дагуу эрдэм шинжилгээний бага хуралд доктор Э.Пүрэвжав “Монголын нууц товчоон” сэдвээр, Профессор Ш.Чоймаа “Монголчуудын номын өв соёл” сэдвээр, илтгэгч Р.Отгонбаяр “Монгол ном судар бүтээдэг эд өлөг, арга хэлбэрийн тухайд” сэдвээр, илтгэгч Б.Батбаяр “Дэлхийн жишигт нийцсэн эдүгээгийн номын үйлдвэрлэл” сэдвээр, Илтгэгч Г.Буяндэлгэр “Монгол Ганжуур, Данжуурын уламжлал, түүнийг дэлгэрүүлэх нь” сэдвээр, Академич Л.Болд “Монголчуудын чулуун номын тухай” сэдвээр, Академич Т.Галбаатар, доктор Б.Нэргүй нар “Монгол ном судрын өвийг хамгаалах асуудалд” сэдвээр, Үндэсний номын сангийн дарга Х.Чилаажав “Үндэсний номын сангийн сан хөмрөгийн гайхамшиг”сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн энэ үеэр ховор номын үзэсгэлэн гарах аж.
61f3f89ff89a968aoriginal
61f3f89ff89a968aoriginal
61f3f89ff89a968aoriginal
61f3f89ff89a968aoriginal

Эх сурвалж: www.president.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    5 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    12 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    19 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    22 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    28 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    50 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    3 цаг 7 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    3 цаг 13 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    3 цаг 50 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    4 цаг 19 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    5 цаг 9 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    5 цаг 12 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    5 цаг 52 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    8 цаг 1 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    8 цаг 15 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    8 цаг 23 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    8 цаг 28 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    8 цаг 30 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    8 цаг 46 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК