
“Монгол шуудан” компани Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан марк хэвлүүлэх гэж байна.

“Монгол шуудан” компани Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан марк хэвлүүлэх гэж байна. Чингис хааныг морьтойгоо болон мориноосоо бууж байгаа зэрэг хэд хэдэн хувилбараар загварыг нь гаргаж, урд хөршийн нийслэлд хэвлүүлэхэд бэлэн болжээ. Марк гэдэг дэлхийн 200 гаруй оронд шуудангийн төлбөрийн хэрэгсэл болдог, тухайн орны нэрийн хуудас юм. Тиймээс улс орнууд түүх соёлынхоо өвөрмөц онцлогийг харуулсан марк хэвлэх нь бий.
Мянганы суут хүн, их эзэн Чингис хаан 1162 онд мэндэлсэн бөгөөд 850 жилийн түүхт ой нь энэ онд тохиох юм. Тусгаар тогтносон улс орон эхлээд мөнгөн тэмдэгтээ, дараа нь шуудангийн төлбөрийн хэрэгсэл үнэт цаас болох маркаа хийдэг. Шуудангийн харилцааны төл бөрийн хэрэгсэл болох марк ийм өргөн утга агуулгатай учир “цуглуулгын хаан” хэмээх болжээ. Тус компани мөн Монгол Улсад Өгөөдэй хааны үеэс бий болсон “Өртөө” шуудангийн түүхийг харуулсан марк хэвлүүлэхээр төлөвлөж, загварыг нь гаргаж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)