

Бурхдын хаан Зевсын нэрээр нэрлэгдсэн энэ нохой 1.12 метр өндөртэй аж. Гурван настай Зевс хойд хөл дээрээ зогсвол 2.14 метр өндөртэй харагддаг хэмээн эзэн Денисэ Дүрлаг ярьжээ.
Зевс өмнө нь дэлхийн хамгийн өндөр нохойн хаягийг эзэмшиж байсан Аварга Жоржоос 0.2-хон см-ээр өндөр юм байна.
2013 оны дэлхийн хамгийн өндөр нохой 70 кг жинтэй бөгөөд өдөрт 12 аяга ус ууж, 13.6 кг хоол иддэг байна. Денисэ Дүрлаг нохойгоо өөр улсруу авч явахын тулд заавал ачааны машинаар зөөдөг байна.
Д.Идэр





