
Өдгөө тэтгэвэрт гарсан 70 настай нэрт боксчин Мухаммад Али хэдхэн цагийн
өмнө эрх чөлөөний одон хүртлээ. Түүнийг гадны рингэд хүмүүнлэг
энэрэнгүй байдал, иргэний эрх болон шашин шүтэх эрх чөлөөний төлөө урт
хугацааны турш “зодолдсон” хэмээн энэхүү шагналыг өгч байгаа юм байна.

Өдгөө тэтгэвэрт гарсан 70 настай нэрт боксчин Мухаммад Али хэдхэн цагийн өмнө эрх чөлөөний одон хүртлээ. Түүнийг гадны рингэд хүмүүнлэг энэрэнгүй байдал, иргэний эрх болон шашин шүтэх эрх чөлөөний төлөө урт хугацааны турш “зодолдсон” хэмээн энэхүү шагналыг өгч байгаа юм байна.
Шагналыг Филадельф мужийн “Үндсэн хуулийн төв”-д олгосон байна. Түүнийг шагналаа авахыг үзэх гэж хэдэн зуун хүн энэ төвийн гадаа цугларчээ. Шагнал гардуулах ёслолд АНУ-ын олимпийн тамирчин, боксчин охин нь мөн оролцсон аж. Эрх чөлөөний одонг хүн төрлөхтний эрхийн төлөө эр зориг, шударгаар хөдөлмөрлөсөн хүнд хүртээдэг бөгөөд 100 мянган доллар дагалддаг байна.
Эрх чөлөөний одонгоор өмнө нь ерөнхийлөгч Жимми Картер, Нелсон Мандила зэрэг зургаан хүн шагнагдаж байжээ.