БНХАУ-д суухаар саяхан томилогдсон Японы элчин сайд өчигдөр эмнэлэгт
хэвтсэн байна. 60 настай Шиничи Нишимия эрүүл мэндийн байдал муу
байгаагаас эмнэлэгт хүргэгдсэн хэмээн Японы Гадаад хэргийн яам мэдэгдсэн
байна. Тэд хэвлэлийнхэнд өөр тодорхой мэдээлэл өгөхгүй гэдгээ хэлжээ.

Японы Дотоод хэргийн дэд сайд асан Шиничи Нишимия Бээжин дэх элчин сайд, 72 настай Уйчиро Нивагын оронд томиглодсон байсан бөгөөд ирэх долоо хоногоос ажлаа хүлээн авах ёстой байсан юм.
Түүний эмнэлэгт хэвтсэн шалтгаан нарийн тодроогүй боловч хоёр орны арлын маргаантай асуудлаас болоод Шиничи Нишимия хятадад элчингээр суух дургүй байсан хэмээн зарим хэвлэлүүд бичжээ.
Д.Идэр