
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 1-д заасны дагуу улиралд нэг удаа “Өрхийн нийгэм, эдийн
засгийн судалгаа”-г явуулдаг.

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу улиралд нэг удаа “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-г явуулдаг. Тус судалгаанд Монгол Улсын нийт өрхүүдийн дундаас 11232 өрхийг санамсаргүй сонгон авч мэдээлэл цуглуулдаг байна. Судалгаагаар өрхийн орлого, зарлага, хэрэгцээ, хүн амын амьжиргааны байдал, ядуурлын үндсэн үзүүлэлтүүд, тэгш бус байдлын үзүүлэлтүүдийг улс, бүс нутгийн хэмжээнд тооцон гаргадаг.
ӨНЭЗС-г явуулснаараа ядуурлын үндсэн үзүүлэлтийг жил бүр тодорхойлох, дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоо хийх, Мянганы хөгжлийн зорилтын Ядуурал, өлсгөлөнг бууруулах 1 дүгээр зорилгын хэрэгжилтийг хянах, ядуурлын газрын зураглал боловсруулахад шаардлагатай мэдээлэл, тооцоонуудыг гаргах боломжийг бүрдүүлдэг аж.
ӨНЭЗС нь хүн амын амьжиргааны түвшинг тогтоож, ядуурлыг бууруулах үндэсний хэмжээний бодлого боловсруулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн мэдээллийг бий болгож байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
Д.Ундрах 24tsag.mn