“Түмэн эх” чуулгын 14 бүжигчин ӨМӨЗО-ны Ордос хотод Монгол, Хятадын
үндэсний бүжгийн наадамд оролцсон байна. Тэмцээний дүн өчигдөр үдээс
хойш гарчээ.
“Түмэн эх” чуулгын 14 бүжигчин ӨМӨЗО-ны Ордос хотод Монгол, Хятадын үндэсний бүжгийн наадамд оролцсон байна. Тэмцээний дүн өчигдөр үдээс хойш гарчээ. Манай уран бүтээлчид 41 багийн бүжигчдээс шалгарч, “Домог” бүжгээрээ алтан медаль хүртсэн байна. Эл бүжгийг “Харанга” хамтлагийн “Толин хул” дууны аянд СУИС-ийн багш Ц.Мөнгөнцэцэг дэглэсэн байна.
Тэд мөн Ц.Мөнгөнцэцэгийн дэглэсэн “Сугсраан донж” болон “Аварга зээрд” бүжгээрээ хүрэл медалийн эзэн болсон байна. Гурав дахь жилдээ зохион байгуулсан тус уралдаанаас манай уран бүтээлчид нийт дөрвөн медаль хүртжээ.
Д.Идэр
































































