
СХД-ийн 29-р хороо буюу Москва хороололд гэр бүлийн хоёр маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өчигдөр гарчээ.

СХД-ийн 29-р хороо буюу Москва хороололд гэр бүлийн хоёр маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өчигдөр гарчээ. Тус хороололд оршин суух 23 настай эрэгтэй Х нь гэртээ эхнэр 23 настай эмэгтэй М-тэй ахуйн асуудлаас болж маргалдан, зодож, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугатсан байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, гэмт этгээдийг барьсан бөгөөд харьяа цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn