Төрийн шагналыг хэл амтайхан шиг гардаж авсан дуучин Д.Болд өнөөдөр “Маршал таун” хотхонд орших “Luxury” клубт цолныхоо мялаалгыг нижгэр тэмдэглэхээр зэхэж байгаа аж. Эл хөлгүй их найрт улс төр, урлаг, спортын 400 гаруй хүн цуглах гэнэ. Тэрбээр Төрийн шагналынхаа найрын сархдыг л гэхэд Сингапур улсаас ачуулсан бөгөөд хоёр хоногийн өмнө гаалийн баталгаат агуулахаас бие төлөөлөгч нь очиж авчээ.
Мөн Д.Болдын Төрийн шагналын найрын урилга нь 15000 төгрөгийн үнээр хэвлэгдсэн сурагтай. Тэгэхээр дуучин маань найрандаа ихээхэн өндөр хэмжээнд ач холбогдол өгч байгаа бөгөөд эрхэм Ерөнхийлөгчийг ч цайллагандаа урьсан нь тодорхой юм. Найранд АН-ын бүх лидерүүд, сайдууд орж байгаа бол урилга авсан хамгийн балчир хүнээр түүний зургаан сартай хүү тодров.

Д.Ундрах 24tsag.mn