

Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ээс алтан медаль 1 (С.Батцэцэг-2010), мөнгөн медаль 3 (О.Бурмаа-2009, Д.Отгонцэцэг-2011, Б.Оюунсүрэн-2011), хүрэл медаль 5 (Ц.Энхжаргал-2005, Д.Нармандах-2007, О.Насанбурмаа-2008, 2011, Т.Одончимэг-2010) бүгд 9 медаль хүртээд байгаа юм. Манай эмэгтэй бөхчүүд ДАШТ-д 11 дэх удаагаа оролцох гэж байна.
Эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн
48 кг Б.Даваасүрэн. Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-д анх удаа оролцож байна. /“Хангарьд” клуб/
51 кг Д.Отгонцэцэг. 2011 оны ДАШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-д 5 дахь удаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/
55 кг Б.Номин-Эрдэнэ. ДАШТ-д 2 дахь удаа оролцож байна. /“Хангарьд” клуб/
59 кг Т.Мөнхтуяа. ДАШТ-д анх удаагаа оролцож байна. /“Аварга” биеийн тамирын дээд сургууль/
63 кг О.Насанбурмаа. ДАШТ-ий хошой хүрэл медальт, ДАШТ-д 6 дахь удаагаа оролцож байна. /“Хүч” спорт хороо/
67 кг Ц.Баярзаяа. ДАШТ-д 2 дахь удаагаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/
72 кг Б.Одончимэг. ДАШТ-ий хүрэл медальт, ДАШТ-д 6 удаагаа оролцож байна. /“Алдар” спорт хороо/
Ц.Болор