

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэдэх мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн Мемори поп оркестрыг 2004 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, УДБЭТ-ын хийлч Л.Мөнхцэцэгийн санаачлагаар 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан юм. Урийн сангаа дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлээр баяжуулсаар ирсэн “Мемори поп оркестр”-ын уран бүтээлчид жил бүр тоглолт хийдэг уламжлалтай. Өдгөө “Мемори поп оркестр” нь 34 хүний бүрэлдэхүүнтэй болж мэргэжлийн чадварлаг хөгжимчдөөр бүл нэмж, үзэгчдийн хэдийнэ сонсох дуртай, хүсэн хүлээдэг томоохон тоглолтынх нь нэг болж чадсан юм.
Тоглолтын тасалбар 45,000 төгрөг бөгөөд таныг Италийн хөгжмийн зохиолчдын аялгуунд уяраах гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn