
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ сарын 8-нд Төрийн ордны их
танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчилал хүрээлэн, Нийслэлийн
ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэсэн эдгээр байгууллагууд
хамтран “Шууд ардчилал” Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн
үндэсний хэмжээний сургалтыг эхэлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ сарын 8-нд Төрийн ордны их танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчилал хүрээлэн, Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэсэн эдгээр байгууллагууд хамтран “Шууд ардчилал” Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалтыг эхэлсэн билээ.
Төсвийн тухай шинэ хууль өнгөрсөн оны сүүлчээр батлагдан гарсан бөгөөд төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсвийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх, төсвийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан зорилтууд үндсэндээ энэхүү хуульд тусгалаа олжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Улаанбаатар хотноо болсон тус сургалт өнөөдөр өндөрлөж байна. Ийнхүү Улаанбаатар хотноо өндөрлөж буй тус сургалт аймаг, орон нутгийн иргэдэд үргэлжлэн хүрэх юм байна.
Ц.Болор