
Өнөөдөр Зайсангийн гудамж, олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хэсэгчлэн хаана.

Өнөөдөр Зайсангийн гудамж, олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хэсэгчлэн хаана. Ням гаригт Таван шарын замын цагдаагийн постоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх замын урд талын уулзварыг хаах юм байна. Мөн Сэлбэ голын гүүрийн засвар хийгдэхтэй холбоотой тус хэсгийн замыг хаах ажээ. Түүнчлэн нарны замын зүүн хэсэг, Нарантуул захын урд уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хоёр км авто замыг энэ сарын 20-ныг хүртэл хаах төлөвлөгөөтэй байсан боловч ЗЦГ-аа хойшлуулах санал ирсэн байна. Тиймээс энэ сарын 17-21-нийг хүртэл хаахаар болжээ.
Д.Ундрах 24tsag.mn