
Хоёр долоо хоногийн турш олны өмнө гаралгүй, дөрвөн ч томоохон
уулзалтаа цуцлаад байсан БНХАУ-ын Дэд дарга Ши Жиньпин цуу яриаг намжааж
олны өмнө гарчээ.

Хоёр долоо хоногийн турш олны өмнө гаралгүй, дөрвөн ч томоохон уулзалтаа цуцлаад байсан БНХАУ-ын Дэд дарга Ши Жиньпин цуу яриаг намжааж олны өмнө гарчээ. Ирэх сард болох эрх барих намын хурлаар БНХАУ-н дарга Ху Жинтаогийн орыг залгамжилна хэмээн таамаглагдаж буй тэрээр өнөөдөр тохиож байгаа Үндэсний Шинжлэх ухааны өдөр Бээжин дэх Хөдөө аж ахуйн их сургуульд зочилжээ.
Харин яагаад удаан хугацаанд сураггүй болсон талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ийнхүү алга болсон гэсэн таамаг байсан юм.
Ц.Болор