
Орон нутгийн сонгуулийг хэзээ, ямар журмаар явуулах талаар хэлэлцэж
байгаа энэ үед цахим үнэмлэх хэвлэх ажил улсын хэмжээнд 75 хувьтай
байна.

Орон нутгийн сонгуулийг хэзээ, ямар журмаар явуулах талаар хэлэлцэж байгаа энэ үед цахим үнэмлэх хэвлэх ажил улсын хэмжээнд 75 хувьтай байна. Одоогийн байдлаар 18 аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж, тараах шатандаа явж байна. Сэлэнгэ аймгийн иргэдийн үнэмлэх хэвлэлтэнд орсон, орон нутгаас Өвөрхангай, Архангай аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэх дутуу байгаа аж. Нийслэлийн хувьд Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн иргэдийн цахим үнэмлэхийг тарааж эхлээд байна. Харин үлдсэн таван дүүргийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэх гэнэ. Үнэмлэх тараах ажлыг ирэх сарын 5-нд дуусгах төлөвлөгөөтэйгөөр УБЕГ ажиллаж байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn