

Бейрут болон Ливаны бусад хотын гудамжийг Ромын католик сүмийн тэргүүний хөргөөр чимж, аюулгүй байдлыг хангах урьд өмнө нь авч байгаагүй хатуу чанд арга хэмжээ авсан байна. "Түүхэн айлчлал"-ыг Ливан дахь хоорондоо дайсагнагч, Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжигч болон эсэргүүцэгч талынхан бие биенээ буруушаахаа хойш тавин баяртайгаар хүлээн авлаа.
"Хойд нутаг дахь хэт давруу үзэлт ганц бүлэглэл л энэ түүхэн чухал айлчлалыг эсэргүүцэж, бусад нь папыг баяртайгаар хүлээн авч байна" гэж шиитийн "Хезболлах" бүлэглэлээс Ливаны парламентад сонгогдсон гишүүн Валид Суккарич мэдэгджээ.
Ливан нь Газар дундын тэнгисийн зүүн эрэгт орших жижиг улс юм. Арабын ертөнцөд орших энэ улс олон янзын шашинтнуудтайгаараа онцлог юм. Улсын төрийн бүтэц нь ч шашны зарчим үндэслэдэг багаад шашны нийгэмлэгүүд төрийн байгууллагуудыг харилцан тохиролцож хуваарилан авдаг аж.
Ливан нь христийн шашинтан төрийн тэргүүнтэй Арабын цорын ганц улс юм. Үндсэн хуулинд нь зааснаар, Ливаны Ерөнхийлөгчөөр зөвхөн христос-маронит байж болдог аж.
Д.Ундрах 24tsag.mn