
Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн үйл
ажиллагааны хүрээнд “Зүрх судасны өвчин, чихрийн шижингээс урьдчилан
сэргийлэх” хоёр дахь кампанит ажлыг “Та чадна” уриан дор гурван сарын
турш орон даяар хэрэгжүүлж эхэллээ.

Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн үйл ажиллагааны хүрээнд “Зүрх судасны өвчин, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх” хоёр дахь кампанит ажлыг “Та чадна” уриан дор гурван сарын турш орон даяар хэрэгжүүлж эхэллээ.
Тус арга хэмжээний хүрээнд 30-аас дээш насны хүн ам болон чихрийн шижин, зүрх судасны өвчтэй хүмүүсийн эрсдэлийг багасгах, урьдчилан сэргийлэх арга хэлбэрийг төлөвшүүлэх юм байна. Мөн энэ кампанит ажил эхэлж буйтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагууд, тусгай бэлтгэгдсэн сургагч багш нараар дамжуулан иргэдийн боловсролыг дээшлүүлэх сургалт уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Ц.Болор