
Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 8-13 градус, Их нууруудын хотгороор 15-20 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.