Хятадын дэд ерөнхийлөгч Си Жинпин ор сураггүй алга болсон тухай хэвлэлүүд шуугих болсон билээ. Ирэх сард болох Коммунист намын хурлаар БНХАУ-ын удирдагч болно гэж яригдаж байгаа тэрбээр есдүгээр сарын нэгнээс хойш олон нийтийн өмнө харагдаагүй юм. Тэрбээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сингапурын Ерөнхий сайд, ОХУ-ын албаны хүмүүстэй уулзах байсан ч цуцалсан юм. Энэ нь олон нийтийн дунд янз бүрийн хардлага, таамаг сэдрээсэн.

Харин энэ амралтын өдрүүдэд Си Жинпин Хятадын Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудтай уулзсан тухай Синхуа агентлаг мэдээлжээ. Тэрбээр эрүүл, чийрэг харагдаж байсан гэж эх сурвалж бичсэн байна. Түүнийг усанд сэлж байгаад нуруугаа гэмтээсэн тул ийнхүү олон нийтийн өмнө гарахгүй удсан гэх албаны тайлбарыг өгчээ.
Гэхдээ өнгөрсөн 14 хоногт түүнийг нас барсан, барьцаалагдсан гэх янз бүрийн мэдээлэл гараад байхад яагаад албаны хүмүүс тайлбар хийгээгүй нь сонирхол татаж байгаа юм.
Хамгийн хачирхалтай нь Си Жинпиний нэртэй холбоотой микро блогуудыг хаасан байна. Энэ нь түүнийг зүгээр л осолд орсон, эсвэл өдвсөн биш гэдгийг харууллаа хэмээн ажиглагчид үзжээ. Олон хоногийн турш сураггүй байгаа түүнийг сүүлдээ амиа алдсан, эсвэл барьццаалагдсан гэж тооцоолох болжээ.