Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс”
эвслийн бүлгүүд 09.00 цагаас Төрийн ордны "А", “В” танхимд тус бүр
хуралдана.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгүүд 09.00 цагаас Төрийн ордны "А", “В” танхимд тус бүр хуралдана. Хуралдаанаар бүлгүүд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Ингэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хэлэлцэх асуудлын дараалалд бусад гэсэн асуудал багтаад буй юм. Үүнд төв банкны дэд ерөнхийлөгчөөр хэнийг нэр дэвшүүлэх тухай асуудал мөн багтаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Б.Золбоо