“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял
сонссон цагдаагийн экс дарга нар болох Ч.Амарболд, Ш. Батсүх, О.Зоригт
биеийн байдал муу Улсын гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нар болох Ч.Амарболд, Ш. Батсүх, О.Зоригт биеийн байдал муу Улсын гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Гэвч ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдын бие улам мууджээ. Тэрээр өнгөрсөн тавдугаар сарын 28-нд хавдар боох хагалгаанд орсон билээ. Хагалгаанд ороод бие нь тэнхрээгүй байхад түүнийг ес хоногийн дараа дамнуургатай нь шүүх хуралдаанд оролцуулахаар Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгээс ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан юм. Хуралдаанаар Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан билээ.
Б.Чимэг