Өнөөдөр Төрийн ордны “А” танхимд 13.30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар "Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" болон "Зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд;
• "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
• Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал;
• "Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Б.Золбоо



















































