Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон хэсэгт авто замын засварын ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон хэсэгт авто замын засварын ажлыг гүйцэтгэж байна. Мөн өнөөдрөөс энэ сарын 21 хүртэл Нарны замын зүүн хэсэг, Нарантуул захын урд уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хоёр км авто замын хөдөлгөөнийг хааж засвар шинэчлэлийн ажил хийнэ.
Нийслэл хотын авто замын засварын ажлыг ирэх сарын 15-наас өмнө хийж дуусгахыг хотын захирагч холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.
Ц.Болор



















































