Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө МАН-аас угшилтай нэлээд хэдэн хүнийг
“аавынд” хорьсон. Тухайлбал Увс аймгийн хоёр дарга, Эрдэнэтийн Засаг
дарга, Говьсүмбэр аймагт нэр дэвших эрхээ аваад байсан Ц.Анандбазар,
Хөвсгөл аймагт өрсөлдөх байсан Д.Батхуяг гээд эрхэмүүдийг нэрлэж болно.
Эдгээрийн ихэнхийнх нь хэргийг өнөөдөр хэрэгсэхгүй болгосон. Харин
ганцхан АМГ-ын дарга асан Д.Батхуяг л шорондоо байна. Бүр түүний хэргийг
улам хүндэрүүлж эхэлсэн гэж эх сурвалж мэдээллээ.Учир нь түүнийг гаргах нь байтугай шоронгоос шорон дамжуулан хорьж эрүүдэн шүүж эхэлсэн сурагтай. Халхын атманууд аль шоронд байдаг вэ тэр бүх газраар Д.Батхуягийг хэсүүлж хэргийг нь хүлээлгэхээр хуулийнхан ажиллаж байгаа гэсэн мэдээлэл түгж эхэлжээ.
АМГ-ын дарга асан Д.Батхуяг эрүүдэн шүүлгэхээсээ өмнө хэргүүдээ хүлээхгүй байсан гэнэ. Тэрээр “надад хийсэн хэрэг байхгүй, хэрэг хийгээгүй учир ямар ч мэдээлэл өгөхгүй” гэх мэтээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байсан бололтой. Уг нь Д.Батхуягийг хорьсноор нэлээд том хэргийн учигаас бариад авлаа
гэсэн
мэдээлэл гарч байсан. Гэвч энэ том хэргүүд нь баримтаар сайн
нотлогдохгүй байгаа бололтой. Гэвч Д.Батхуягийг эрүүдэн шүүх ажиллагаа
цаашид үргэлжлэх гэнэ. Д.Батхуягийг АМГ-ын дарга байхдаа нэлээд хэдэн
компаниудад хууль бусаар лиценз олгосон, үүний цаана С.Баяр байгаа гэсэн
хардлага одоо ч байгаа. Тиймээс л Д.Батхуягаар дамжуулан С.Баярын
“но”-г олох гэж хуулийнхан хичээж байгаа бололтой. Мэдээж энэ нь цаанаа
бас л улс төртэй холбоотой. Ирэх 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас С.Баярыг нэр дэвшүүлнэ гэсэн таамаглал байгаа. С.Баяр нэр дэвших тун магадлалтайгаас гадна хэнд ч хатуухан өрсөлдөгч болно. Тиймээс л түүнийг Ерөнхий сайд байхдаа ямар “но”-той үйлдэл хийснийг олохын тулд Д.Батхуягийг хорьж байгаа гэж яригддаг юм. Үнэхээр ч Д.Батхуягаас С.Баяртай ямар холбоотой эсэх, түүний заавар чиглэлээр хэдэн компанид лиценз олгосон гэх мэт асуултуудад хариу авахаар хичээж байгаа гэгддэг.
Д.Батхуяг эхлээд С.Баярын эсрэг ямар нэгэн мэдүүлэг өгөхгүй хамгаалсаар байсан гэнэ. Харин сүүлийн үед зарим хэргүүдийг задалж, С.Баярын эсрэг мэдүүлэг өгч эхэлсэн гэсэн мэдээлэл ирлээ. Магадгүй түүнийг ийм удаан хугацаанд хоригдож байхад С.Баяр гаргаж авах талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй нь Д.Батхуягийг “үнэн”-ээ өчих үндэслэл болоод гомдолынх нь эхлэлийг тавьсан байж болно. Эсвэл Д.Батхуяг эрүүдэн шүүлгэж байхаар ямар ч хамаагүй хэрэг хүлээе гэж бодоод буруу зөрүү юунд ч хамаагүй худал хариулж байж мэднэ.
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Д.Батхуягийг эрүүдэн шүүж эхэлсэн нь үнэн. Гэвч тэр ямар нэгэн хэрэг хүлээхгүй байгаа. “Хотгойдын Чингүнжавын үр удам ямархуу хоншоортой болохыг хараарай. Ямар ч эрүүдэн шүүлтийг даван туулна” гэсэн утгатай үг хэлээд мэдээлэл өгөхгүй байгаа гэнэ.
Ийнхүү Д.Батхуягийг хорих дамжуулан хорьж эрүүдэн шүүж эхэлсэн нь үнэн бололтой. Харин тэрээр хэргээ хүлээж байгаа эсэх, С.Баярын эсрэг мэдүүлэг өгсөн зэрэг нь тодорхойгүй байна.
Шорон дамжуулан хоригдож эрүү шүүлтэд орж байгаа гэх С.Батхуяг гэж хэн бэ? Тэрээр Хөвсгөл аймгийн уугуул. Бизнес эрхэлж байгаад С.Баярын итгэлийг хүлээн АМГ-ын даргаар томилогдон ажиллаж байсан. С.Баярыг ажлаа өгсний дараа түүнийг өөрчлөх гэж тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар ихээхэн чармайлт гаргасан. Тэгээд чөлөөлж чадсан. Харин ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Батхуяг Ерөнхий сайд С.Батболдын зөвлөхөөр ажиллаж төрөлх Хөвсгөл аймагтаа нэр дэвшихээр ажиллаж, намаасаа мандатаа аваад байхад нь “аавынд” хийчихсэн юм.
Ийнхүү сонгуулийн өмнө хоригдсон олон даргаас ганцхан Д.Батхуяг л “аавынд” үлдэж шорон дамжуулан шалгуулсаар байна.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)