
Тэрээр Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг хууль бус гарсан хэмээн өнгөрсөн сарын 16-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн юм. Уг гомдлыг Сүхбаатар дүүргийн шүүх хянан үзээд, энэ сарын 2-нд Нийслэлийн шүүхэд хүргүүлсэн билээ.
Уг хэрэгт илтгэгч шүүгчээр Нийслэлийн шүүхийн шүүгч Г.Алтанчимэг оролцох юм байна. Н.Энхбаяр одоо сайд нарын гэгдэх Клиникийн хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Б.Чимэг