Цахим үнэмлэхээ авахыг уриаллаа
Улсын бүртгэлийн
ерөнхий газраас цахим үнэмлэхийг иргэдэд
тараах ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Цахим үнэмлэх” сэдэвт нээлттэй хаалганы
өдрийг өнгөрсөн бямба гаригт аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа.
Улсын бүртгэлийн
ерөнхий газраас цахим үнэмлэхийг иргэдэд
тараах ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Цахим үнэмлэх” сэдэвт нээлттэй хаалганы
өдрийг өнгөрсөн бямба гаригт аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа. Одоогийн
байдлаар 18 аймаг, нийслэлийн дөрвөн дүүргийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж
дуусаад байгаа ч хүмүүсийн идэвхи муу байгаагаас цахим үнэмлэхийн тараалт
төдийлэн сайн урагшилахгүй байна гэж албаныхан хэллээ. Тиймээс оршин суугаа
газрынхаа баг хороон дээрээ очиж цахим үнэмлэхээ авахыг тус газраас уриалсан юм.
Т.Хулан