
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар
батлагдсан "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх
хөтөлбөр"-ийн хүрээнд цэргийн албан хаагчдын байнгын бэлэн байдлыг
хангах зорилгоор байгууллагын мэдлийн албан тушаалын орон сууцнуудыг
барихаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар батлагдсан "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд цэргийн албан хаагчдын байнгын бэлэн байдлыг хангах зорилгоор байгууллагын мэдлийн албан тушаалын орон сууцнуудыг барихаар шийдвэрлэсэн. Тус ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт Зэвсэгт хүчний 084,124 дүгээр ангийн байрлалд 50 айлын орон сууцны түлхүүрийг УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Я.Чойжамц нар цэргийн алба хаагчдад гардуулан өглөө. Энэ байранд БХЯ, ЗХЖШ, БХИС, Нийслэлийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 013, 189, 084, 124 зэрэг Улаанбаатар цэргийн хүрээний зарим анги, байгууллагын 50 офицер, ахлагч оров. Энэхүү 50 айлын орон сууц нь албан тушаалын зориулалтаар ашиглагдах бөгөөд хувьчлагдахгүй, цэргийн албан хаагч зөвхөн алба хаах хугацаандаа амьдрах зориулалттай юм.
Ц.Болор