Махны үнэ 100-200 төгрөгөөр буурчээ
Мах, хүнсний
ногооны үнэ өмнөх долоо хоногийхоос буурсан үзүүлэлт гарчээ. “Хүчит шонхор” зах
дээр нэг килограмм хонины мах 6900-7300, үхрийн мах 7400-8400, ямааны мах
5500-5800, адууны мах 5800-6100 төгрөгийн үнэтэй байна.
Мах, хүнсний
ногооны үнэ өмнөх долоо хоногийхоос буурсан үзүүлэлт гарчээ. “Хүчит шонхор” зах
дээр нэг килограмм хонины мах 6900-7300, үхрийн мах 7400-8400, ямааны мах
5500-5800, адууны мах 5800-6100 төгрөгийн үнэтэй байна. Наймдугаар сарын сүүл
үетэй харьцуулахад энэ нь килограмм тутамдаа 300-500 төгрөгөөр нэмэгдсэн боловч
өмнөх долоо хоногийхтой харьцуулахад 100-200 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
Мөн хүнсний ногооны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 20-40 хувиар буурсан байна. Тодруулбал, төмсний үнэ 20 хувиар буурч 500 төгрөг болсон бол луувангийн үнэ 45
хувиар хямдарч 700 төгрөг болсон байна. Элсэн чихэр, гурил, будаа, ургамлын
тос, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
Т.Хулан