Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Хуяг: Лондонгийн биржээс авсан шинэ системд олон дутагдал бий. Тиймээс үүнд төлсөн 14 сая доллараа хэрхэн зарцуулснаа ил тод болгох хэрэгтэй

2012-9-17
0
ЖИРГЭХ
Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй мастер гэрээ байгуулсны дагуу үнэт цаасны арилжаа хийх шинэ систем нэвтрүүлж байгаа. Гэсэн ч энэ шинэ систем нь брокер диллерийн компаниудын системийн шийдлийг орхигдуулсан гэх зэрэг цөөнгүй дутагдалтай байгаагаас үнэт цаасны арилжаа хэвийн байдалдаа орж чадахгүй байна. Энэ талаар “Гацуурт Трейд” брокер диллерийн компаний захирал Ц.Хуягтай ярилцлаа.
  ce12f430df65425cb6b487c472d00dd0_500x500 Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй мастер гэрээ байгуулсны дагуу үнэт цаасны арилжаа хийх шинэ систем нэвтрүүлж байгаа. Гэсэн ч энэ шинэ систем нь брокер диллерийн компаниудын системийн шийдлийг орхигдуулсан гэх зэрэг цөөнгүй дутагдалтай байгаагаас үнэт цаасны арилжаа хэвийн байдалдаа орж чадахгүй байна. Энэ талаар “Гацуурт Трейд” брокер диллерийн компаний захирал Ц.Хуягтай ярилцлаа.

- Монголын Хөрөнгийн бирж шинэ системд шилжээд хоёр сар гаруй боллоо. Энэ хугацаанд ямар ахиц гарч байна вэ?
- Монголд шинэ систем нэвтрүүлэхээр Лондонгийн хөрөнгийн биржтэй өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж гурвалсан гэрээ хийсэн. Үүний үндсэн дээр долдугаар сарын хоёрноос төлбөр тооцооны болон хяналтын шинэ он-лайн систем арилжаанд нэвтэрч байгаа.  Өмнө нь хүмүүс хувьцаагаа авахдаа мөнгөө эхэлж байршуулдаг байсан бол одоо эхлээд хувьцаагаа аваад дараа нь мөнгөө байршуулах боломжтой болж байгаа юм. Гэхдээ манай зах зээл өөрөө шинэ системд хараахан бэлэн биш байсан болохоор ойрын нэг, хоёр жилдээ харилцагчдыг мөнгөө 100 хувь урьдчилж төл гэдэг шаардлага тавьж явна.

- Анх шинэ систем нэвтрүүлэхэд нэг ч арилжаа явагдаагүй тэг зогсолт хийсэн. Тэгвэл одоо хэдэн брокер, диллерийн компани оролцож байна вэ?
- 7-р сарын хоёрны өдөр гурав, дөрөвхөн брокер, диллерийн компани шинэ системд орсон Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр брокер, диллерийн компаниуд эрсдлийн сан, шинэ системд нийцэх чадваргүй байна гэсэн мэдээлэл их гарч байсан. Энэ  буруу. Өнөөдөр гэхэд 40 орчим брокер диллерийн  компани шинэ системд ороод байгаа. Яагаад тухайн үед системд нэгэн зэрэг орж чадаагүй вэ гэвэл бид бүрэн бэлэн байж чадаагүй юм. Эхнээс нь системийг цогцоор нь шийдэх ёстой байсан ч брокер диллерийн компаний шинэ системтэй уялдах Back office буюу арын албаны систем нь орхигдоод хөрөнгийн бирж болон ҮЦТТТХТ-ийн хэсгийн програмийг нэвтрүүлсэн. Үүнээс  гарах эрсдлийг хэн үүрэх вэ гэдэг нь тодорхой бус болсон. Мөн түүнчлэн БДК-тай хамтран ажиллах клиринг банканд хоёрхон долоо хоногийн өмнөөс л  шинэ системд ор гээд шаардсан байсан. Бид эхэлж төлөвлөж судалж байж аливаа зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

- Одоо шинэ системд орсон брокер диллерийн компаниуд бэлтгэлээ хэр хангаад байна вэ?
- Гэхдээ энэ 40 гаруй компани бүгдээрээ шаардлага, нөхцөл нь тохирсоноо арилжаанд оролцож байгаа юм биш. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчид нь арилжаанд орох шаардлага тавьж байгаа. Зарим нь шинэ системээ дэмжиж байгаа гэдэг утгаараа болохгүй ч гэсэн эхлүүлье гээд орж байна. Түүнээс биш энэ шинэ систем нь өнөөдөр 100 хувь бэлэн болоогүй байгаа.

- Тэгвэл яг ямар дутагдал байгаа вэ?
- Энэ системтэй холбоотойгоор клиринг банк гэдэг шинэ ойлголт гарч ирсэн. Хөрөнгийн зах зээл дээр арилжааны банк нэг оролцогч болж арилжаа хийх төлбөр тооцоог хариуцдаг болох юм. Тиймээс брокер диллерийн компани банктай гэрээ хийгээд ҮЦТТТХТ-тэй гурвалсан гэрээ байгуулах ёстой. Гэтэл хүү, шимтгэл, хариуцлага гээд олон асуудал гарч ирсэн.
  Аливаа нэг орны санхүүгийн зах зээл нь хөрөнгө оруулалтын банк, арилжааны банк тусдаа байх ёстой байдаг. АНУ-д гэхэд арилжааны банк нь давхар хөрөнгө оруулалтын үйлчилгээ явуулж эхэлснээс 1929 оны их хямрал үүссэн байдаг. Манайхан үүнээс сэргийлж арилжааны банк, хөрөнгө оруулалтын банкыг тусад нь байлгах хэрэгтэй.  Гол нь хөрөнгийн зах зээл мэдээлэл дээр тулгуурлаж явдаг. Компаний тухай эерэг мэдээ, шинэ бараа бүтээгдэхүүн гарлаа гэхэд тэр компаний хувьцаа өсдөг. Мэдээллээс гадна харилцагчдын гүйлгээний хувийн мэдээлэл чухал байдаг. Банк хэрвээ энэ мэдээллийг нь эзэмшээд ирвэл, тухайлбал “Голомт банк” манай харилцагчдын хийсэн бүх гүйлгээ, мэдээллийг шууд бус байдлаар харах боломжтой болж байгаа юм. Хамгийн гол асуудал нь сонирхлын зөрчил. “Голомт”-ын охин компани нь бусад  брокер диллерийн мэдээллийг төвлөрүүлж авч чадна гэсэн үг. Одоогоор дөрвөн банк клийрингийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй байгаа. Худалдаа хөгжлийн банк, Хас, Хаан, Голомт гэсэн дөрвөн банк байгаа. Хас, Голомт, Худалдаа хөгжлийн банк гэхэд өөрсдийн гэсэн брокер диллерийн салбар компанитай.

- Анх энэ системийг нэвтрүүлэхдээ ийм эрсдлийг бодолцоогүй юм уу?
- Өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооноос банк ийм давхар эрхтэй байж болно гэсэн тогтоол гаргасан байсан. Харин банкууд дэргэдээ брокер диллерийн компанитай байх ёсгүй гэсэн өргөдөл гаргасан л даа. Үүний дагуу дээрх тогтоолыг хүчингүй болгосон ч зарим клирингийн үйлчилгээ эрхэлж байсан компаниуд нь эргүүлээд Санхүүгийн зохицуулах хороог шүүхэд өгсөн. Ийм хэргээр маргаан үүсээд шүүхээр явж байна. Шүүх хурал нь гурван ч удаа хойшлогдоод байна.

- Энэ сонирхлын зөрчлийг ямар байдлаар шийдэх боломжтой байна вэ?
- Монголын зах зээлийн 95 хувийг банк, санхүүгийн байгууллага авч явдаг.  Хөгжсөн оронд бол хөрөнгийн болон мөнгөний зах зээл нь энэ тэнцүү, уялдаатай байж зөв явдаг. Хүн хоёр хөлөөрөө явах ёстой бол манай Монгол  нэг хөл дээрээ тулж байна. Гэтэл банкууд нь өөрсдийн гэсэн брокер диллерийн компанитай байгаа нь энэ зах зээлийг шударга өрсөлдөөн байх боломжгүй болгоод байна. Хэрэв банкууд энэ эрхтэйгээ үлдэх юм бол нэлээн хэцүү байдалд орно.

- Одоо данс нээлгэх, гүйлгээ хийхэд ямар ямар өөрчлөлт орсон байгаа вэ?

- Аль аль талынх нь зардал нэмэгдэж байгаа. Өмнө нь харилцагч төлбөр тооцоо, үнэт цаасны нэг данстай байсан бол  одоо банкинд төлбөр тооцооны данс гэж тусад нь нээлгэнэ. Үнэт цаасны данс маань ҮЦТТТХТ-д хадгалагдаж байгаа. Эхний байдлаар брокерийн компани дээр очоод хувьцааны дансаа нээнэ. Хэрэв арилжаанд ороод хувьцаа худалдаж авъя гэвэл БДК-нийн харилцах крилинг банк нь дээр очоод төлбөр тооцооны данс нээлгэнэ. Клийрингийн банкинд тухайн брокерийн компаний бүх  харилцагчдын мөнгийг агуулсан нэг данс, эсвэл хэрэглэгчид тусад нь нэг данс  нээх боломжтой байгаа. Цэгцрэхийн тулд Санхүүгийн зохицуулах хорооноос хэн ямар хариуцлага хүлээх вэ гэдэг дүрэм журмыг гаргаж өгөх ёстой.

 - Яг одоо дүрэм, журмыг гаргалаа гэхэд брокер диллерийн компаниуд бэлтгэлээ хангаж чадсан уу?

- Өмнө нь нийт 80 гаруй брокер диллерийн компани арилжаанд оролцож байсан. Шинэ системийг брокер диллерийн компаниуд дургүйцсан юм байхгүй. Ерөнхийдөө болж байна,  дэлхийн стандартад очиж байна гэж үзэж байгаа. Хамгийн гол нь бид бэлтгэлгүй байлаа.

  Зарим нь түр хугацаагаар гэрээ байгуулж ороод байна. Олон эрсдэл байна. Дор хаяж санхүүгийн тайлан дээр тэр шинэ дансуудыг яаж тусгах вэ гэдэг дүрэм СЗХ-ноос гаргаагүй. Өөрсдөө зохицуул гээд хаясан. Банк арилжааны дүнгээс шимтгэл авна гэж байгаа нь эргээд  харилцагч дээр бууна. Тэр нь үнийн өсөлтөд нөлөөлөх гээд байсан талтай. Энэ шимтгэлийн асуудлыг он гаргаад дахин ярилцах байх. Хамгийн чухал нь  брокер, диллерийн компаний харилцагчдын мөнгө, бүртгэл мэдээллийг хөтөлдөг back office гэдэг систем нь цогцоороо орж ирээгүй.  Яг их хэмжээний арилжаа өмнөх шигээ хийгдэхэд асуудал гарна л даа. Энэ системийг Лондонгийн биржээс манайх 14 сая доллараар худалдаж авсан. Тиймээс энэ гэрээгээ тодорхой болгоод 14 сая долларыг хэрхэн зарцуулсан талаар ил тод болгооч гэж хүсэх байна.

-Шинэ системд орохоос өмнөх байдалтай харьцуулвал арилжаанд оролцогчдын идэвхи хэр байгаа вэ?

-Маш их өөрчлөгдсөн. Хөрөнгийн бирж хоёр дахь удаагаа арилжаагүй өдөр гэж тэг зогсолт хийсэн. Сонгуулийн дараа  наадам гээд арилжаа буурсан тал бий.   Өмнө нь өдөрт дунджаар 100 сая төгрөгийн арилжаа хийгддэг байсан бол өнөөдөр 10 сая төгрөг хийвэл баярлаж байх жишээтэй. Сүүлд Монголын хөрөнгийн биржээс олон тэрбумаар хийгдсэн багцын арилжаануудын тухай мэдэгдэл гаргасан байсан. Гэтэл өдөр тутам явагддаг арилжаа нь асар бага 4-5 сая төгрөгийн хооронд болсон. 

- Ярилцсанд баярлалаа.

 Б.Баяр /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (182.160.2.85)
    хӨРӨНГИЙН БИРЖ ДАМПУУРСААН. БАНКУУД УДАХГҮЙ ДАМПУУРЧ ГИНЖИН ХОЛБООГООР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ СҮЙРЭХ АЮУЛ НҮҮРЛЭЖЭЭ
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • (202.131.238.12)
    Horongiin Birjiin luivarchid olon say dollar idej uusan daa
    2012 оны 09 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 37 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    8 цаг 1 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    8 цаг 25 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    10 цаг 51 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    12 цаг 5 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    12 цаг 46 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    12 цаг 59 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    13 цаг 29 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    13 цаг 59 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК