Хууль зүйн сайд Х.Тэмүүжин цагдаагийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг томилоход зарим нэг өөрчлөлт хийхээр болжээ. Тэрбээр саяхан томилогдсон Цагдаагийн ерөнхий газрын даргын дараа дэд даргыг томилохдоо иргэдийн төлөөллийн хүн оруулна гэдгээ мэдэгдлээ. Энэ салбарт олон жил ажилласан хүн иргэдийг хамгаалахаасаа илүү цагдаа нарынхаа “нүд”-ээр хараад байдаг сөрөг талтай тул ийм шийдвэр гаргасан байна. Гэхдээ мэдээж ор тас энэ салбарыг мэддэггүй хүн сонгохгүй нь дамжиггүй.



















































