Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Дэлгэрбямба: Эмзэг бүлгийн 1000 гаруй хүнд тусламж үзүүлээд байна

2020-12-11
0
ЖИРГЭХ

COVID-19” цар тахал тархаж, хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд амьжиргааны түвшин доогуур, өдөртөө ажил хийж эмчилгээний мөнгө болон хоногийн хоолоо залгуулдаг айлуудын амьдрал хүндэрч байна. Ийм зарим айл өрхөд фэйсбүүк группээрээ хандив цуглуулан тусалж буй М.Дэлгэрбямбатай ярилцлаа.


– “Хамаг Монгол” холбооны гишүүд сүүлийн жилүүдэд нийгэм, тэр дундаа амьжиргааны түвшин доогуур, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өвчтэй хүүхдүүдэд тусламж хүргэсээр ирсэн. Холбооныхоо талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Би фэйсбүүкийн “Хамаг Монгол” группийг үүсгэн байгуулаад гурван жил болж байна. Манай группэд өвөр болон ар монголчууд нэгдэж өвчтэй хүүхдүүдэд ихэвчлэн тусалдаг.

-Цар тахал гарч, хөл хорио тогтоосноор эмзэг бүлгийн иргэдийн амьжиргаа хүндэрч идэх хоол, түлэх түлшгүй болж, өдөр хоногийг аргацааж байна. Цахим орчноор сайхан сэтгэлт олон хүн хандивын аян өрнүүлж, зорилтот бүлэгт тусалж эхэлсэн. Энэ хүмүүсийн нэг нь та. Одоогоор нийт хэчнээн айлд тусламж хүргэсэн бэ?

-2020 оны нэгдүгээр сард “COVID-19” гарсан. Үүнээс шалтгаалаад хандивын аяны ажлыг түр зогсоосон байлаа. Манай улс цар тахлыг дотроо алдаж, хөл хорио тогтоосон учраас аяныг үргэлжлүүлж, иргэддээ туслах шийдвэр гаргалаа. Одоогоор 17 өрхөд тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг дансаар нь шилжүүлээд байна. Эдгээр айлд 50 гаруй хүүхэд амьдардаг. Цаашид ч туслах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Таван өрх нь гэхэд даун, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүд, асран хамгаалагчгүй буурлуудад тусламж үзүүлсэн.

-Хөл хорио тогтоосон болохоор тухайн иргэний данс руу хүнсний бүтээгдэхүүн, эмчилгээний мөнгөн дүнг шилжүүлж байгаа гэсэн. Нэг хүнд хэдэн төгрөгийн тусламж үзүүлж байна вэ?

-Цар тахлын үед өөрийн биеэр хүргэж өгөх ямар ч боломж байхгүй. Ажлын шаардлагаар Өмнөговь аймагт байгаа учраас дансаар мөнгийг шилжүүлж байна. Харилцан адилгүй мөнгөн дүнгээр шилжүүлсэн. Амьдралын түвшинг нь харж байгаад 100-250 мянган төгрөгийг тухайн айлуудад өглөө. Дөрөв орчим сая төгрөгийн тусламж үзүүлээд байна.

-Хоол хүнс гэхээсээ илүүтэй өвчтэй хүмүүсийн эм, эмчилгээнд анхаарсан нь их оновчтой шийдвэр санагдсан?

-Манай группийн гишүүд даунтай “алаг нүдэн” Бамбаахай гэдэг хүүг Хөх хот руу явуулан эмчлүүлж, Канад улс руу явуулж эмчилгээг үргэлжлүүлэх гэж байтал өвчнөө даалгүй харамсалтайгаар хорвоогоос хальсан. Хүүгийн ээж бидэнд “Өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслаач ээ.

Эдгээр хүүхэд хөл хорионы үед эм тариа, хоол хүнс, түлш нүүрсгүй хэцүү байгаа” гэж хэлсэн. Өвчтэй хүүхэдтэй айлууд бол эмчилгээнд нь мөнгө зарцуулахаас хэрэглээндээ төдийлөн анхаардаггүй. Зарим өрхийн амьжиргаа залгуулагчийнх нь биеийн байдал муу, хоногийн хоолгүй хүмүүст л тусламж үзүүлэхийг зорьж байна.

-Тусламж үзүүлэх хүнээ хэрхэн сонгодог вэ. Цахимаар холбогддог уу?

-Энэ удаад туслах иргэдээ цахимаар холбогдож сонгосон. Өмнө нь бид захын дүүргийн гэр хороолол, Улаан болон Цагаан чулуутын хогийн цэгээр явж сонгодог байв. Сэтгэл шимшрэм дүр зурагтай таарна. Нийгмийн доод давхаргын айлууд, өвчтэй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд тэнд маш олон бий.

-Тусламж яг зорилтот бүлэгтээ хүрч чадаж байгаа юу?

-Зорилтот бүлэгтээ буюу тусламж эзнээ олж чаддаг. Өвчтэй хүүхдүүдээ гаднын оронд эмчлүүлэх зардлыг олж өгдөг.

-Тань руу тусламж хүссэн иргэд хэр холбогдож байна вэ?

-Тусламж хүссэн олон иргэн холбогдож байна. Бүх хүнд бол тусалж чадахгүй нь тодорхой болохоор өнөө, маргаашийн эм тариагүй болчихсон хүмүүст л тусална. Гэмтлийн эмнэлгээс өвчтэй хүүхэдтэй эцэг эхчүүд “Түлэгдээд эм, эмчилгээний мөнгөгүй байна. Туслаач” гэж холбогддог.

-Танай холбооны зүгээс туслах хүнийхээ данс руу мөнгө шилжүүлчихнэ. Харин хүнс болон эм тариагаа авснаа баталгаажуулахын тулд иргэд таны хувь чат руу худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ зургийг явуулж байна уу?

No description available.-Мөнгөн шилжүүлэг хийсний дараа тухайн иргэн худалдаж авсан эм тариа, хоол хүнсний бүтээгдэхүүн, түлээ нүүрснийхээ зургийг фэйсбүүк чатаар илгээж байгаа. Гэхдээ тусламж үзүүлсэн зарим өрхөд зураг авах ч утас байдаггүй юм билээ. Тиймээс хажуу айлынх нь болон ойролцоо амьдардаг иргэн зураг дарж, баталгаажуулж өгч байна.

Ер нь тусалсан өрх, эмчилгээний зардлыг нь олж өгсөн хүүхдийн зургийг интернэт орчинд тавьдаггүй. Учир нь, хүний нэр төрд халдах эрх хэнд ч байхгүй. Хандив тусламж өгөх сайхан ч өгснөө түмэн олонд дэлгэх шаардлагагүй гэж боддог. Тухайн хүүхэд өсөж яваа учир сургууль болон найз нөхдийнхөө хүрээлэлд эвгүй байдалд орох тохиолдол гарч болзошгүй юм.

 

-Орох оронгүй, олон хүүхэдтэй эмэгтэйд туслах хандивын аян өрнүүлж, хашаа байшинтай болгож байсан. Ер нь хэзээнээс эхэлж хүмүүст тусалж байна вэ?

-2019 онд зургаан хүүхэдтэй Б.Нарангэрэл эмэгтэйг хашаа байшинтай болгож өгч байлаа. Тухайн үед дөрвөн ханатай, шалгүй гэрт амьдардаг байсан. Иймэрхүү хүмүүнлэгийн ажлыг өвөр болон ар монголчуудтайгаа нийлээд хийдэг. Өвөрмонгол ахан дүүс маань тусламжийн аянд сайн оролцдог, монголчуудаа гэсэн сэтгэлтэйд нь баярлаж талархдагаа энэ дашрамд хэлье.

-Өвөл болохоор эмзэг бүлгийн иргэдэд дулаан хувцас цуглуулж, тараадаг. Энэ талаар танилцуулбал?

-Улирал бүрд эмзэг бүлгийн иргэдэд хувцас тараадаг. Өвөрмонголд цуглуулсан хувцсыг өөрийн биеэр Эрээнд очиж, баглаж авч ирээд угааж, цэвэрлэж, ангилж боогоод тараана. Миний хийж буй ажилд чин сэтгэлээсээ тусалдаг залуучуудад баярладаг. Энэ их ажлыг ганцаараа хийж чадахгүй шүү дээ.

-Одоогоор нийт хэчнээн хүнд тусалсан бэ?

-11 хүүхдийг гаднын орон руу эмчилгээнд явуулж, бүрэн эдгэрсэн. 100 орчим өрхийг орон гэртэй болгож, нийт 1000 гаруй хүнд тусламж үзүүлсэн байна.

С.Ичинхорлоо

No description available.No description available.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.156)
    saihan setgeltei busgui bn amjilt
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    24 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    1 цаг 10 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    1 цаг 30 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    1 цаг 34 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    1 цаг 59 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    2 цаг 20 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    2 цаг 37 мин
  • Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
    2 цаг 46 мин
  • АНУ-ын бизнес эрхлэгчид Ковидынхоос ч том хямралтай нүүр тулж байна
    2 цаг 55 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    3 цаг 3 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    3 цаг 5 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    3 цаг 42 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    3 цаг 54 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    4 цаг 9 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 9 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    4 цаг 11 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    Өчигдөр 11 цаг 26 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК