зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын дарга Шувуун фабрик, Биокомбинатын иргэдтэй уулзлаа

2012-9-17
0
ЖИРГЭХ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн бямба гаригт Биокомбинат, Шувуун фабрикийн иргэдтэй уулзаж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зочилж Цэргийн анхан шатны сургалтын явцтай танилцлаа
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн бямба гаригт Биокомбинат, Шувуун фабрикийн иргэдтэй уулзаж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зочилж Цэргийн анхан шатны сургалтын явцтай танилцлаа. Хотын мээрийг Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр, Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Авто замын газрын дарга Ц.Нанзаддорж зэрэг албаны хүмүүс дагалдан ажилласан юм. Монгол улсын Үндсэн хууль, Дайчилгааны тухай хууль, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв дээр хийж байгаа Хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн сургалт бэлтгэлтэй танилцав. Дээр дурдагдсан хуулийн дагуу жилд нэг удаа ийнхүү бэлтгэл үүрэгтний цэргийн сургуулилт хийгддэг юм. Сургуулилтад нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй залуус хамрагдаж  Хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн сургалт бэлтгэлийн хугацаанд батлан хамгаалахын хууль, цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, бие бялдрын, галын бэлтгэл сургуулалтыг хийдэг гэж Нийслэлийн цэргийн штабын дарга Ж.Болдбаатар танилцууллаа. Бэлтгэл үүрэгтний бэлтгэл сургалтанд хамрагдаж байгаа залуучуудын 60 гаруй хувь нь дээд, 21 хувь нь тусгай, 18 хувь нь бүрэн дунд боловсролтой ажээ. Мэргэжлийн хувьд авч үзвэл эмч, инженер, багш, эдийн засагч, хуульч, хөгжимчин, бүжигчин гээд нийтдээ 13 төрлийн мэргэжлийн залуучууд хамрагдсан байна.
1209170001
1209170001
    Үүний дараагаар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Шувуун фабрикийн иргэдтэй уулзсан. УИХ, Нийслэлийн орон нутгийн сонгуулийн үеэр алслагдсан тосгоны иргэдтэй хамгийн түрүүнд эргэж ирж уулзана гэж амласан ёсоороо ийнхүү амралтын өдрөөр тус хорооны иргэдтэй уулзаж байгаа юм. Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр бол Шувуун фабрик нь нийслэлийн Хөдөө аж ахуйн бүс нутаг болох ёстой. Гэтэл өнөөдөр энэ төлөвлөгөөнөөсөө эсрэгээр явж байна. Шувуун фабрик нь хөдөө аж ахуйн бус нутаг биш бус харин байгаль орчин нь сүйдсэн, оршин суугчид нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр хангагдаж чадахгүй, өлөн тоос бужигнасан барилгын материалын бүс болсныг нийслэлийнхэн андахгүй. Тус хорооны иргэд хотын мээрээс карьерын үйл ажиллагаа явуулж 100 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, Шувуун фабрикт дахин төлөвлөлт хийж хөгжлийн зөв замд нь оруулахыг хүсч байлаа.
1209170001
1209170001
1209170001

    Үүнээс гадна нисэхээс Шувуу хүртэлх замыг карьерын том машинууд эвдчихээд байна. Эвдэрсэн замыг нэн яаралтай засах шаардлагатай. Засаж засварласан замаар дахиж карьерын том машинуудыг дахиж явуулахгүй байх хэрэгтэй гэсэн саналын иргэд хэлж байв. Хотын мээр байгаль орчин сүйтгэж, нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж байгаа карьеруудыг хаах талаар аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийнэ, ер нь цаашдаа нүүлгэн шилжүүлэх, хаах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэллээ. Нисэхээс Шувуун фабрик хүртэлх замыг энэ жилдээ багтаан нөхөөсийн хэлбэрээр бүрэн засна. Ирэх төлөвлөсөн хугацаа буюу 2014 он гэхэд 100 хувь ашиглалтад хүлээлгэн өгөх талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн. Харин гэр хорооллыг дахин төлөвлөх замаар амины тохиолог орон сууц барих тал дээр иргэдийн оролцоог хангах замаар шуурхай шийдвэр гаргах шаардлагатай байгааг хотын удирдлагууд хэлж байв. Инженерийн шугам сүлжээг хаагуур татах, яаж холбох зэрэгт оршин суугчдын өөрсдийнх нь санаа бодол чухал учраас энэ чиглэлээр санаа бодлоо нэгтгэхийг Засаг дарга Э.Бат-Үүл иргэдээс хүслээ. Иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу түргэн тусламжийн машинаар хангах асуудлыг яаралтай шийднэ гэдгээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун мэдэгдсэн.
1209170001
 
    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Шувуун фабрикаас Биокомбинатыг зорилоо. Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу бол Биокомбинат нь Жижиг Дунд Үйлдвэрлэл, хүнс хөдөө аж ахуйн бүс нутаг болон хөгжих учиртай. Шувуун фабрик шиг энд карьераас болж тоосонцор үүссэн, дээрээс нь хогийн цэгийн утаа, өмхий  үнэртсэн орчин болчихоод байгааг иргэд хэлсэн. Биокомбинатын иргэдэд хүндрэлтэй байдаг нэг асуудал бол орон сууцны 220 өрхийг хамардаг халаалтын асуудал. Сүүлийн 20 гаруй жил Био-гийн иргэд өвөл болгон л халаалтын хүндхэн асуудалтай нүүр тулж иржээ. Тиймээс халаалтын зуухны асуудлыг шийдэж өгөхийг иргэд хотын мээрээс хүслээ.
    Биокобинатын иргэд Сонгины гүүрийг шинэчлэх, хогийн цэгийг хаах, Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, бага ангийн сурагчдыг автобусаар зөөдөг болох зэрэг олон ажил хэрэгч санал хэлж байв. Харин нийслэлийн Засаг дарга хогийн цэгийг хаах асуудлыг судлах,, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, маршрутыг шинэчлэх ажлыг ойрын хугацаанд хийнэ гэдгээ амлалаа. Үүнээс гадна ОХУ-ын зохих албаны хүмүүстэй төмөр замын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа гэдгээ хотын дарга хэлсэн. Хэрэв талууд ойлголцолд хүрч чадвал суугаагаараа 250, босоогоороо 500 хүн багтах хүчин чадалтай төмөр замын автобусыг хоёр сарын хугацаанд Нарантуул, Барс, Хархорин зэрэг газарт зогсоодог байдлаар туршиж үзэх юм. Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс эхний ээлжлинд алслагдсан хороо, тосгоны хүүхдүүдийг зөөдөг тусгай автобустай болох бодлого баримталж байгаа бөгөөд Нийслэлийн боловсролын газраас судлагаа хийж байгаа. Ойрын хугацаанд бодит ажил хэрэг болно гэдгийг хэлсэн. Цаашдаа бага сугуулийг тусад нь байгуулах бодлого баримтална гэдгээ хотын мээр онцолсон. Орон сууцны оршин суугчдын халаалтын зуухны асуудлыг хүйтрэхээс өмнө  шийдэж өгөхийг мэрэгжлийн хүмүүст нь үүрэг болгов. Гэхдээ оршин суугчид халаалтынхаа мөнгийг цаг тухайд нь төлдөг болох, СӨХ-ныхоо хурлыг яаралтай хийж, даргаа шинээр сонгохыг Биокомбинатынханд хотын удирдлагууд зөвлөв. 
1209170001
Б.Золбоо






0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    1 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    3 цаг 2 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    3 цаг 10 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    3 цаг 17 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    3 цаг 20 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    3 цаг 25 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    3 цаг 48 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    6 цаг 4 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    6 цаг 11 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    6 цаг 47 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    7 цаг 17 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    8 цаг 6 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    8 цаг 10 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    8 цаг 49 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    10 цаг 58 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    11 цаг 13 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 21 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    11 цаг 25 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    11 цаг 28 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    11 цаг 44 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК