
Номин-Эрдэнэ охин эхээс мэндлээд 14 хоноод золгүй байдлаар өрөөсөн гаргүй болжээ. Охин одоо таван настай.

Номин-Эрдэнэ охин эхээс мэндлээд 14 хоноод золгүй байдлаар өрөөсөн гаргүй болжээ. Охин одоо таван настай. Ийнхүү түүнд Италийн “SOS Bambino International Adoption” төрийн бус байгууллага туслахаар болжээ. Тус байгууллагын хандиваар охинд хиймэл гар хийлгэх болж, түүнийг ээжийнх нь хамт Италид урьжээ. Италийн тал тэдний тээвэр болон байр, хоолны зардлыг даах аж. Номин-Эрдэнэ Италийн Порденоне хотын эмнэлэгт гараа хийлгэх бөгөөд энэ ажлыг доктор Роберто Далл Амико удирдах аж. Охин гартай болсныхоо дараа ирэх сарын 8-ныг хүртэл тэндээ физик эмчилгээнд орох юм.
Ц.Болор