зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уэйн Руни: Миний амьдралд гэрэл гэгээтэй бас тас харанхуй мөчүүд зөндөө байсан

2012-9-17
0
ЖИРГЭХ
Английн шигшээ багийн довтлогч Уэйн Руни “Прьемер-Лигт тоглосон арван жил” гэдэг номоо саяхан хэвлүүлжээ. Түүний намтрыг өгүүлсэн энэ ном хэвлэгдсэнээс хойш уншигчдын дунд нэлээд эрэлт хэрэгцээтэй байгаа бүтээлүүдийн нэгээр тооцогдож байгаа.

 runiАнглийн шигшээ багийн довтлогч Уэйн Руни “Прьемер-Лигт тоглосон арван жил” гэдэг номоо саяхан хэвлүүлжээ. Түүний намтрыг өгүүлсэн энэ ном хэвлэгдсэнээс хойш уншигчдын дунд нэлээд эрэлт хэрэгцээтэй байгаа бүтээлүүдийн нэгээр тооцогдож байгаа. Түүнтэй “Манчестер Юнайтед”-ийн хөгжөөн дэмжигчид интернетээр асуулт тавьж хүүрнэснийг доор сийрүүлье.

-”Прьемер-Лигт” завсаргүй арван жил тоглолоо. Энэ таны хүсч байсан эрмэлзэл мөн үү?

-Миний амьдралд гэрэл гэгээтэй бас тас харанхуй мөчүүд зөндөө байсан. Гэхдээ аль аль нь амьдралд хэрэгтэй туршлага болон үлдэх юм даа. Миний бодлоор дэлхий дээр байгаа хамгийн сонирхолтой, хүчтэй, чадалтай Лигт арван жил тоглох тэр тусмаа найман жилийг нь “Манчестер Юнайтед" багийн бүрэлдэхүүнд багтан тоглож өнгөрөөнө гэдэг хэр баргийн аавын хүүд олдохгүй боломж хэмээн бодож байна.

Зөндөө олон цом, аваргын титэм багийхантайгаа хамт авлаа. Сүүлийн хэдэн жил гоол оруулах чадвар маань нэлээд дээшилж овоо хэдэн бөмбөгөөр өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан шүү. Бас харамсмаар мөчүүд ч байсаан, байсан. Гэхдээ хүн гэдэг чинь унаж босдог хорвоод амьдардаг шүү дээ. Өөрийнхөө алдаан дээр суралцаад явж л байна.

-Арван жилийн дараа таныг хорин жилийнхээ хөдөлмөрийнхөө талаар шинэ ном бичнэ гэж найдаж болох уу?

-Тэгэх юмсан. Би Гиггз, Скоулз, нарыг хараад биширдэг. Тэдний жишгээр амьдарч алхах юмсан гэж мөрөөддөг. Тэдэн шиг олон жил нэг багтаа үнэнч тоглох юмсан. Арван жилийн дараа тантай уулзаад “Прьемер-Лиг”-т өнгөрүүлсөн хорин жилийнхээ тухай хүүрнээд сууж байвал сайхан л байна.

-Тэр арван жилээ “Манчестер Юнайтед”-д өнгөрөөнө гэж боддог уу?

-Бас л тийм байгаасай гэж мөрөөддөг. Би өмнө нь олон удаа хэлсэн дээ, энэ багт намайг хэрэгтэй гэж үзвэл би “Манчестер Юнайтед”-ийн тоглогч хэвээрээ л байх болно гэж. Хоёр жилийн өмнө би алдаа гаргасан. Гэхдээ маш хурдан алдаагаа ойлгож уучлал гуйсан гэж боддог.

-Би яагаад ийм үйлдэл хийчихэв дээ хэмээн хожим өөртөө асуулт тавьж байв уу?


-Бид дандаа л өөрсдийнхөө алдаан дээр суралцдаг шүү дээ. Тэр үед Сэр Алекстай уулзаад, “Алдаа гаргачихлаа, алдаагаа засахын тулд юу хийх вэ” гэдгээ тодруулсан. Тэр чинь агуу хүн байхгүй юу. Бид ярилцаж суугаад бие биеэ ойлголцож 12 цагийн дараа шинэ гэрээ байгуулсан.

-Багийнхаа ирээдүйд итгэхгүй байна гэж хэлж байсан санагдах юм?


-Одоо тэр бүхнийг эргэж санах шаардлага байна уу. Би тэгэх хэрэгтэй байсан юм. Гэхдээ миний үйлдэл манай багийн хөгжил дэвшилд бага ч гэсэн нэмэр болсон шүү дээ.

-Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн итгэлийг буцааж эргүүлэн авчирна гэдэг хэцүү шүү?


-Фанатууд надад үргэлж сайн ханддаг байсан. Тэд намайг хараад “МЮ”-гийн төлөө бүхнээ зориулж чадна гэдгийг мэддэг байсан. Би тэр хэвээрээ л байгаа.

-Өнгөрсөн улиралд сүүлчийн өдөр “Сити” ялалтыг өөртөө авчирсан тэр агшин танд хэр хэцүү туссан бэ?


-Аймшигтай. “Чи ялчихлаа гээд бодчихсон, аваргын цом авч байна” гээд бодож байхад хорин секундийн дараа бүх юм орвонгоороо эргэнэ гэдэг тийм сайхан байх уу. Тэр мөч манай багийн бүх хүмүүст их хүнд туссан. Тийм учраас шинэ улирал эхлээд хувцас солих өрөөнд бүгдээрээ цуглахдаа хүн бүхнээс титмээ буцааж авна гэх хүсэл зориг ханхалж байсан гэхэд болно.

-Та өөрийнхөө номонд бичихдээ тэр өдрийн “Match of the Day” теле нэвтрүүлгийг орой нь үзсэн гэжээ. Өөрийгөө тэгж зовоох хэрэг байсан юм уу?

-Би энэ үйлдлийг дандаа хийдэг. Орой нь суугаад тэр өдрийн бүх тоглолтыг харж, бид сайн тоглож уу, муу тоглож уу, манай өрсөлдөгчид ямархуу байна гэдгийг заавал харж дүгнэлт хийдэг. Гэхдээ Агуэрогийн гоолыг хараад дотор зүсэгдэх шиг болж билээ.

-”Сити” танай багийн гол өрсөлдөгч мөн үү?


-Мөн. Гэхдээ цаана чинь “Челси” бий. Бас “Ливерпүүл” эргэж ирнэ гэдэгт итгэж байна. Тэдний дасгалжуулагч их сайн, сонирхолтой хөлбөмбөг тоглохыг хичээдэг хүн шүү дээ. Надад энэ тухай ярихад хэцүү ч гэлээ “Ливерпүүл” бол агуу түүхтэй, агуу баг.

-"Фулхэм”-тэй тоглосон тоглолтонд маш эвгүй гэмтэл авлаа шүү. Хэзээ талбайдаа эргэж ирэх вэ?

-Одоохондоо бүх юм эмчийн зааврын дагуу сайн л явж байна. Үүнээс ч муу байж болох байсан. Эмч нар надад дөрвөн долоо хоногийн дараа эрүүл болно гэж хэлсэн. Тэдний хэлсэн энэ хугацаанд шарх бүрэн эдгэрвэл сайн л байна. Тэр үед би хөлөө бариад шүүгчийг дуудсанаа санаж байна. Их гүнзгий зүсэгдсэн байсан ч өвдөлт бага байсан.

-Өмнө нь та багийнхаа үндсэн бүрэлдэхүүний найдвартай нэгэн гишүүн нь байлаа. Харин одоо Ван Перси гэдэг лут өрсөлдөгч гарч ирлээ?

-Манай багт үндсэн багийн найдвартай гишүүн гэж байдаггүй юм. Хэн сайн тоглож байна, тэр нь л талбайд гардаг. Хэдийгээр би хэсэг хугацаанд талбайд гарч чадахааргүй болсон ч бэлтгэлийн танхимд бэлтгэл сургуулилтаа хийж л байгаа шүү дээ. Ван Персигээс өмнө манайд зөндөө сайн довтлогч нар байсан. Бүгдтэй нь л хэл амаа сайн ойлголцдог байлаа. Робин бид хоёр ч хөл нийлнэ гэдэгт итгэж байна.
Б.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    1 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    3 цаг 2 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    3 цаг 9 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    3 цаг 17 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    3 цаг 20 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    3 цаг 25 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    3 цаг 48 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    6 цаг 4 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    6 цаг 11 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    6 цаг 47 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    7 цаг 17 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    8 цаг 6 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    8 цаг 10 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    8 цаг 49 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    10 цаг 58 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    11 цаг 13 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 21 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    11 цаг 25 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    11 цаг 28 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    11 цаг 44 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК