Жил бүрийн есдүгээр сарын 2 дахь долоо хоногийн амралтын өдрөөр “Үндэсний татварын ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай.

Жил бүрийн есдүгээр сарын 2 дахь долоо хоногийн амралтын өдрөөр “Үндэсний татварын ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Татварын ажилтны өдрийг тохиолдуулан өнгөрсөн баасан гаригт Татварын Ерөнхий Газрын дарга Б.Баттөмөр төрдөө өргөсөн тангаргаа үнэнч шударгаар биелүүлж, төрийн албан хаагчийн ариун үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж ирсэн татварын албаны үе үеийн ахмадууд, тэдний залгамж болон одоо ажиллаж байгаа нийт татварын улсын байцаагч, ажилтнуудад мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн өдөр татварын албаны ажилтан албан хаагчидтай Татварын албаны удирдлагууд уулзалт хийв. Уулзалтад ТЕГ-ын дарга Татварын албанд хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бодлого, цаашдын зорилт сэдвээр илтгэл тавьсан байна.
Баярын хуралд Татварын Ерөнхий Газрын дэд дарга Ж.Батбаяр болон харьяа газар, хэлтсийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан Үндэсний татварын албанд удаан жил, үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдад Татварын албаны дээд шагналыг гардууллаа.
Б.Золбоо