
Монгол Улсад Польшийн худалдааны танхимын төлөөлөгчид айлчилж буй талаар
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээлж байна. Энэ
хүрээнд өнөөдөр 10.00 цагт МҮХАҮТ-д хоёр улсын худалдааны салбарын
талаарх бизнес уулзалт болож байна.

Монгол Улсад Польшийн худалдааны танхимын төлөөлөгчид айлчилж буй талаар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээлж байна. Энэ хүрээнд өнөөдөр 10.00 цагт МҮХАҮТ-д хоёр улсын худалдааны салбарын талаарх бизнес уулзалт болож байна. Зөвлөх Станислав Погорилог дагалдан Польшийн машин тоног төхөөрөмж, резинэн бүтээгдэхүүн, малын эм үйлдвэрлэгч, барилгын ган бүтээгдэхүүн нийлүүлэгч, тээвэр зуучийн үйлчилгээ явуулдаг компаниудаас төлөөлөгчид ирсэн аж. Эдгээр үйлдвэрлэгч Монголын бизнес эрхлэгчдийг ихэд сонирхож, хамтран ажиллах сонирхолтой байгаа бөгөөд энэхүү бизнес уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.
Ц.Болор