
Зүрх судасны өвчин, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх, хөх,
умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэг орон даяар явагдаж байна.

Зүрх судасны өвчин, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх, хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэг орон даяар явагдаж байна. Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, сэргийлэхийн тулд уг үзлэгийг үнэ төлбөргүй хийж байгаа юм. Иймд дээрх өвчнүүдэд өртөх магадлалтай 30-аас дээш насныхныг үзлэгт хамруулахаар төлөвлөж, шаардлагатай оношлуурыг иргэдийн тоогоор харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд нь хүргүүлжээ. Иргэдийг үзлэгт идэвхтэй хамрагдахыг төсөл хэрэгжүүлэгчид уриаллаа.
Д.Ундрах 24tsag.mn