
Өнгөрсөн сард Тувагийн их хэмжээний ой түймэрт шатсан учир орон гэргүй болсон хүрэн баавгайнууд олноороо нүүдэллэх болжээ. Тэд идээших өөр газар олохын тулд авто замын хажуугаар явж харагдах болсон тухай "Комсомолскаяа правда" мэдээлжээ. Тувагийн анчдын ярьж байгаагаар 80 орчим баавгай Кузбасс муж руу нүүдэллэж байгаа гэнэ. Тэднийг замд нь гэмтээхгүй, тайван явуулахыг орон нутгийн иргэдэд сануулжээ. Нүүдлийн үеэр Каз тосгоны ойролцоо гурван баавгай эхээсээ төөрсөн байсныг анчид олсон байна.
Б.Баяр