Мексикийн нэгэн фермээс өчигдөр үе мөчийг нь тасдсан 17 хүний цогцос олджээ. Тизапан хотын ойролцоох нарийн замд цогцсуудыг зөөж авчирсан байсан тухай цагдаа нар мэдээллээ. Цогцсуудын хувцсыг тайлж нүцгэлж, хүзүүгээр нь гинжилсэн байсан аж. Тэдний амийг Мексикийн Тусгаар тогтнолын баярын үеэр хөнөөсөн байх гэж албанынхан таамаглаж байгаа аж. Энэ хэргийг Мексикийн мафийн бүлэглэлийнхэн хийсэн гэдэгт цагдаа нар эргэлзэхгүй байгаа ч яг аль бүлэглэл вэ гэдгийг тогтоож амжаагүй байна.

Өнгөрсөн долоо хоногт энэ хотын ойролцоогоос мөн хоёр хүний цогцос олдсон бол баасан гарагт Тамаулипас хотод 16 хүний амийг хөнөөсөн байсныг цагдаа нар хоёр өдрийн дараа илрүүлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт энэ хотын ойролцоогоос мөн хоёр хүний цогцос олдсон бол баасан гарагт Тамаулипас хотод 16 хүний амийг хөнөөсөн байсныг цагдаа нар хоёр өдрийн дараа илрүүлсэн юм.
Б.Баяр