Ирландын шинэ залуу одод тооцогдож байсан регбигийн тамирчин Невин
Спенс Умард Ирландын Даун тойрогт байх гэр бүлийн ферм дээрээ зуурдаар
таалал төгсчээ.
Ирландын шинэ залуу одод тооцогдож байсан регбигийн тамирчин Невин Спенс Умард Ирландын Даун тойрогт байх гэр бүлийн ферм дээрээ зуурдаар таалал төгсчээ. “Ольстер” багийн 22 настай тоглогч цементтэй цистерн рүү унасан аав, ах хоёрыгоо аврахаар тийшээгээ орсон байна.Эхлээд цементэн дотор тамирчны аав Ноэль Спенс унажээ. Ах Грэм нь аавыгаа аврахаар ороод хорт хийнд хордон ухаан алдсан гэнэ. Невин эгчтэйгээ хамт тэр хоёрыг аврахыг оролдсон ч бүтэлгүйтэв. Харин ч тамирчин эр өөрөө цементэн дотор унажээ.
Ингэснээр гурван эр гурвуулаа нас барж, эгч нь гүн хордлоготойгоор эмнэлэгт хүргэгдсэн байна. Невин Спенс багтайгаа хамт өнгөрсөн улиралд Европын цомын тэмцээний шувтаргын тоглолтод оролцсон аж. “Ольстер” багийн төлөө тэр 43 тоглолтод оролцсон бөгөөд шигшээ багийнхаа өмнөөс 14 удаа тулалджээ.
Д.Ундрах 24tsag.mn



















































