
МҮОНРТВ-ийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Монголын үндэсний телевиз
болон радиогийн даргаа томилжээ. Телевизийн захирлаар Ц.Даваадорж болсон
байна.

МҮОНРТВ-ийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Монголын үндэсний телевиз болон радиогийн даргаа томилжээ. Телевизийн захирлаар Ц.Даваадорж болсон байна. Тэрээр өмнө нь "Өнөөдөр" сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
Харин үндэсний радиогийн захирлаар Л Цэрэн-Очирыг томилжээ. Тэрээр "Ил товчоо", "Ардчилал" зэрэг сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд өдгөө "Өнөөдрийн тойм" сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байгаа юм. Харин ММ агентлагийн захирлаар С.Батзаяаг томилоод удаагүй байсан билээ.
Д.Ундрах 24tsag.mn