Өнгөрсөн наймдугаар сараас жолооны үнэмлэхийн хэвлэлтийн ажил зогссон нь олон хүнийг бухимдуулаад байна. Учир нь ЗЦГ-тай 2007 оноос хойш хамтран ажилласан “Ди Эм-Ай-Ти” компани жолоочийн үнэмлэх хэвлэх принтер, принтерийн хор, дагалдах хэрэгсэл болоод жолооны үнэмлэх шалгадаг төхөөрөмжөө нийлүүлэхгүй байгаа аж. ЗЦГ-аас тус байгууллагад шаардлага хүргүүлээд байгаа гэнэ. Одоогийн байдлаар 10 мянган жолооч үнэмлэхээ авч чадахгүй хүлээж байна. Энэ асуудал хэзээ шийдэгдэх талаар ЗЦГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Баттулгаас тодруулахад “Нэг компанийн хариуцлагагүй үйлдлээс болж төрийн ажил гацаанд орж байна. Хэзээ үнэмлэх гаргахыг хэлж мэдэхгүй “гэв.

Б.Чимэг