ОБЕГ-аас Монгол Улсад тохиолдсон гамшиг ослын тохиолдол, ой хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө болон Түшиг суманд хоёр ой хээрийн түймэр гарч байна. Гарсан түймрийг нууж байна гэх ташаа мэдээллийг цахим орчинд гаргаж байна. Бид гарсан түймэр бүрд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Харин хүрч очиход алслагдмал учир унтраахад багагүй цаг авч байна.
Он гарсаар эхний 5 сарын байдлаар 1589 удаагийн объектын гал түймэр бүртгэгдсэнээс 7 иргэн амиа алджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар өссөн байна" гэв.