зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүнээ алдсан нэгний "зовлон"-д шинэ, хуучин гэж байхгүй...

2025-5-07
0
ЖИРГЭХ

Элэг зүрхийг эмтэлж, эдгэршгүй шарх үлдээсэн 2023 он. Эвийлж, энхрийлж, энгэрийн нараа тойруулж өсгөсөн үрээ үднэ гэдэг "зүрхээ алдаж" буйгаас юуны ялгаа. Хорвоод зовлонгийн шалтгаан, хоосрохын шалтгаан олон бий ч хүн хүнээрээ дутаж явахын жиндүү хайруу нь халшрам билээ. 

800 хэмийн халууныг ч сөрөн тэмцэхээр гэрээсээ гарахад хувцас хунарыг нь дөхүүлж, галын машины дуут дохио алсартал цонхоор ширтэн зогсдог хүү нь өнөөдөр эзгүй байна. Тэр дуут дохио цастай, бороотой, шуургатай, түймэртэй өдрүүд битгий хэл, жир хоромд ч хангинасаар байхад "гал сөнөөгч хүү" нь өнөөдөр эзгүй л байна. Амины ганц хүүгээ нэг л өдөр алдчихсан эцэг эх хоёр цаагуураа нурж, сөхөрч явааг "ээ дээ" мэдрэх хүн ховор л шүү дээ. Гал сөнөөгч болсонд нь халаглавч, гансартал санавч хүүгийнхээ аварсан 80 зүрхний хэмнэлээр уй гунигаа дарж яваа хүн бол Д.Эрдэнэбаатар юм. Гэлээ гэхдээ энэ бол түүний хэлсэн үг л болохоос нулимсанд хэлж амжаагүй үнэн олон.

20 гаруй жил үхэл амьдралтай зэрэгцэн гүйсэн бэлтгэл хурандаа ганц хүүгээ хэцүү албанаасаа тойруулж чадаагүйдээ эмтэрч, элэгдэж суугаа гэж бодоход зангирмаар. Алба хаагчдаа оволзсон гал руу орох болгонд эсэн энх гарч ирээсэй гэж залбирдаг дарга, өөдөөс исгэрэх улаан галыг унтрааж байж л амардаг аврагч, гэлээ ч гэртээ ороод л эгэл аав, эмтэрдэг хүн. 

Д.Эрдэнэбаатарын хүү Э.Энхболд агсан хорвоод мэндлэхдээ л гал сөнөөгчийн амьдралтай танилцсан нэгэн. Түүнийг төрөхөд аав нь түргэн цугларалтын дохиогоор ажиллаж байсан гэдэг. Өсөх насанд нь ч тэднийх Төв гал командын дэргэд байж. Гал сөнөөгчдийн дунд  хүн болж, гал сөнөөгчидтэй мөр зэрэгцэн тэмцсэн 27 настай, идэр залуухан зүрх байлаа, тэр. 

Та бүхэн санаж байгаа биз ээ. Одоогоос хоёр жилийн л өмнө. Хан-Уул дүүргийн “Сутай” хотхонд гал гарч, долоон хүн амиа алдсан шимшрэм үйл явдал болсон билээ. Амь хохирогчдын зургаа нь оршин суугч байсан бол нэг нь албан үүргээ гүйцэтгэж явсан онцгой байдлын алба хаагч Эрдэнэбаатарын Энхболд байсан юм. Тэрбээр БНСУ-д хос мэргэжил эзэмшиж, Гал унтраах, аврах 14-р ангид ажиллаад зургаан сарын хугацаа л өнгөрч байсан гэдэг. Элэг бүтэн байсан амьдрал нүд ирмэхийн зуур эмгэнэлээр эдгээж болохгүй шарх, дүүргэж болдоггүй цээж болно гэж хэний санаанд байх билээ дээ. 

Үлдэж хоцорсон ар гэрийнхэн нь хүүгээ болон амь эрсэдсэн алба хаагчдын дурсгалыг хүндэтгэн гал унтраах хөдөлмөр хамгааллын хувцас, компьютерийг ангид хүлээлгэн өгсөн нь мөн л саяхан. Д.Эрдэнэбаатар нэгэн яриандаа "Гал сөнөөгчөөр ажилд ороод хоёр дахь гараан дээрээ анхныхаа галын дуудлагад явсан. Одоо бодоход л маш их айсан болохоор тэр л хамгийн том гал байж. Зуслангийн байшин шатсан дуудлага байсан. Тэр үед цэргээс ирээд удаагүй байсан болоод ч тэр үү, айдас арилаагүй байсан шиг байгаа юм. Яагаад ч юм гал дотор ганцаараа байгаа юм шиг санагдаад байсан" гэж хуучилжээ.

Гал сөнөөгчид ийм л айдсаа даван гарч, хүний амь аврахаар, үүргээ гүйцэтгэхээр буцлам халуун руу гүйн ордог. 

"Гал болгон айдастай" гэдэг түүний үг үнэн. Өөрийгөө л бодсон айдас өрөөлийн олон хүүхдүүдийг үрэгдчих вий гэх айдсаар солигдсон жилүүд Д.Эрдэнэбаатарынх. Тэр албаныхаа хатуу бэрхийг мэддэг болохоор, гал хэчнээн халууныг мэддэг болохоор хүүгээ хэрхэн үдсэн тухай төсөөлөхөд ч хүнд. Өнөөдөр Монгол Улсад одоо л онцгой байдлын алба хаагчдыг онцгойлон үздэг болох гэж. Өчнөөн амины дараа, өчнөөн нулимсны хойно шүү дээ. Дөнгөж сая л хуулиа өөрчилж, алба хаагчдын нийгмийн амьдрал, албаны хангамжид санаа тавьж байгаа. Гэтэл үүнээс өмнөх бүхий л амь өнөөдрийн эргэлтийг мэдэрч чадсангүй. 

Тэд эх орондоо амиа өгсөн ч эх орон буцааж юу ч өгөөгүй. Зөвхөн эмгэнэлийн үгтэй урт гашуудлын мөрт л дурайн үлддэг. Хүний хүүг алаг үзэхгүй, хүний зовлонг хэмжиж жинлэхгүй энэрэнгүй ард түмэн байх сан. Эргэн харж бүгдийг нь тэвэрдэг өгөөмөр уужим сэтгэлт хүмүүс байх сан. Бас хэнийг ч орхидоггүй хуультай байх сан. 

Онцгой байдлын байгууллагын төлөө Д.Эрдэнэбаатарын хийсэн зүйл олон. Тэр ном хүртэл орчуулж хэвлэн гаргахад оролцож, бодлогын түвшинд зүтгэж яваа. Эцэст нь өөрийн үр нь хүний төлөө явад хорвоог цэл залуудаа орхино гэж хэн бодох вэ. Хүний л адил үрдээ сайн сайхныг ерөөж, зам нь дардан байгаасай л гэж хүснэ. 

Өдгөө үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэрт орон сууц олгодог болов. Энэ нь тэдний зовлонг нимгэлэхгүй бас золиосыг мартуулахгүй. Гэлээ ч бусдын амийг аврахын төлөө зүтгэж явсных нь, амьдралын төлөө тэмцэж явсных нь, амьдарсных нь бодит мөр болж үлдэх нь гарцаагүй. Нулимсанд, уй гунигт шинэ, хуучин гэж үгүй. Бүгдийн гунигийг, ачааг тэнцүүхэн хөнгөлдөг төр байгаасай л гэж хүссэн юм. 

Д.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
Улаанбаатарт 27 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    2 цаг 31 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    2 цаг 47 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    2 цаг 58 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    3 цаг 6 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    3 цаг 23 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    3 цаг 25 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    18 цаг 31 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    19 цаг 4 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    19 цаг 16 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    19 цаг 18 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    19 цаг 24 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    20 цаг 20 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    20 цаг 32 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    21 цаг 8 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    21 цаг 30 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    21 цаг 42 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    22 цаг 16 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    22 цаг 41 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    23 цаг 43 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    Өчигдөр 12 цаг 40 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК