Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Жонон даатгал”-ыг эзэмшдэг Г.Дөлгөөн “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн Үндэсний зөвлөлийг удирдах нь эрх ашгийн зөрчил биш үү?!

2021-4-12
0
ЖИРГЭХ

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнийг сүүлийн үеийн “кран”-ы албан тушаалтан гэж хардаг хүн цөөнгүй. Улс төр, банк санхүүгйн салбарынхан ингэж дүгнэдэг нь нууц биш.

Түүнийг 2020 оны тавдугаар сарын 7-нд УИХ-аас Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилоход уншиж байсан CV-ээр бол МУИС төгсөөд л монголбанкинд орж ажиллаж байжээ.

Тодруулбал, Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2015 онд Люксембургийн их сургуульд Банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ.  Тэрбээр 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагчаар ажиллаж байжээ. Мөн 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад одоогийн ажил дээрээ ирсэн байдаг.

Ажил дээр гараад л тасралтгүй төрд ажиллаж ирсэн ч чамгүй хөрөнгө цуглуулж чадсан залуу гэцгээдэг. Г.Дөлгөөн нь нийтийн орон сууц 7, хашаа байшин 2, гарааш 1, өвөлжөө хаваржаа 1, нийт 1 759 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 250 орчим сая төгрөгийн хадгаламжтай.

Мөн  “Жонон даатгал” ХХК, “Жонон холдинг” ХХК, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүд нэгд, Монголын нано шинжлэх ухаан нанотехнологийн корпораци, Монголын нанотехнологийн корпораци, “Жонон” дээд сургууль зэрэг аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэг.

Энд нэг ноцтой зөрчил харагдаад байгаа юм. Г.Дөлгөөн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн хувиар Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны даргаар ажилладаг байгаа юм.

Энэ зөвлөлийн гишүүдээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, СЗХ-ны дэд дарга Т.Цэрэнбадрал, Сангийн яамны ТЗУГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга С.Мөнгөнцэцэг, Монголбанкны ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Н.Батсайхан, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Д.Дуулал нар ажилладаг.

Яагаад зөрчил харагдаад байна вэ гэхээр Г.Дөлгөөн “Жонон даатгал” компанийг эзэмшдэг. Гэсэн атлаа төрийн энэ даатгалын корпорацийн Үндэсний зөвлөлийг толгойлж байна.

Монголын Хадгаламжийн даатгалын корпораци нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн хүрээнд төрөөс үүсгэн байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Ерөөс даатгалын гэдэг утгаараа “Жонон даатгал” ч, Хадгаламжийн даатгалын корпораци ч үйл ажиллагаа нь нэг чигтэй, төсөөтэй. Иймээс энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжтой зөрчилдөх үү. Ийм асуудал үүснэ.

Энэ хүрээнд Хадгаламжийн даатгалын корпорацийн дотоод үйл ажиллагаа, боловсон хүчний томилгоо зэргийн асуудалд Г.Дөлгөөн хэр зэрэг холилдож буйг шалгаж үзэх шаардлагатай.

Нөгөөтэйгүүр хэдэн жилийн өмнө “Жонон даатгал”-ын үйл ажиллагаа сайнгүй байв. Тухайлбал, 2012 оны эцсийн байдлаар даатгалын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хөрөнгийн хэмжээгээр нь харьцуулахад “Монгол даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК-ийн хөрөнгө даатгагчдын нийт хөрөнгийн 30.0 хувийг эзэлж, “Жонон даатгал” ХХК-ийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө хамгийн бага буюу зах зээлийн нийт хөрөнгийн 1.5 хувийг эзэлсэн. Тиймээс СЗХ-ноос 2013 оны нэгдүгээр сард  “Жонон даатгал” ХХК-ийн ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байв. Гэтэл өнөөдөр зөвхөн Хадгаламжийн даатгалын Үндэсний зөвлөлд Г.Дөлгөөний удирдлагад СЗХ-ны дэд дарга Т.Цэрэнбадрал ажиллаж байна. Энэ бас л асуудал...

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (59.153.112.69)
    Яиар манин хүүхэн царайтай юмбэ
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
    • Өөрөө мэргэжил боловрол эзэмшиж чадаагүйдээ болхоор хүнд атаархаж явах хэрэггүй байхдаа ийм юм бичиж хүнд атаархаж суухаар өөрийгөө жоохон боловсролтой болгосон дээр байхдаа
      2021 оны 04 сарын 13
  • Зочин (202.55.188.43)
    энэ ганбямбын гөлгийг зүгээр хогийн саванд нь хийх хэрэгтэй шдэ.
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
    • Чиний бичсэн зүйлыг харсан хүмүүс чамайг өрөвдөж байна даа.Өөрийгөө их сайхан юм бичиж сууна гэж бодож байгаа юм байхдаа.
      2021 оны 04 сарын 13
    • zochin
      Uuruu haanahiin banhar ve
      2021 оны 04 сарын 13
    • zochin
      Өөрөө хэний аль хогийн цэгийн банхар вэ ... Хол очиж хуцаарай!!!
      2021 оны 04 сарын 13
  • Зочин (192.82.80.34)
    шалгах хэрэгтэй бол шалгаж үнэн зөвийг олох хэрэгтэй
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.112.69)
    Аав нь багабандийн бууны нохой бсн
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.177.42)
    Bas l turd ajillaj alban tushaalaa ashiglan huviin biznesee tsetsegluulj yavaa hulgaich yam biz dee zaluugaaraa iim bolchihoor mongoliin tur mudduu luivarchdaas salahgui shinjtei deg shuu
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.89.72)
    Энэ өөрийгөө Монгол банкны ерөнхийлөгч болно гээд бодцон хөөрч явдаг бацаншд
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.19.196)
    Олон сэтэр зуулгуй ундсэн ажлаа олигтой хий
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
    • Хүнд атаархаж явах онц биш дээ.
      2021 оны 04 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    23 цаг 14 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    23 цаг 22 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    23 цаг 24 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    23 цаг 27 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    23 цаг 30 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК