Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног үргэлжилж байна. Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь эрүүл хүүхэд, эрүүл нийгмийн суурь юм байна. Эхийн сүү бол хүүхдийн дархлааг дэмжиж, биеийн болон оюуны хөгжлийг хангадаг юугаар ч орлуулшгүй шим тэжээл юм.
СудалгаагаарЭхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдүүдийн гэдэсний халдварын улмаас эмнэлэгт хэвтэх тохиолдол 72 хувиар буурдаг мөн амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэх тохиолдол 57 хувиар буурдаг нь тогтоогдсон.
2017, 2023 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн V, VI үндэсний судалгааны дүнгээс харахад
- Хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор ангир уураг амлуулах үзүүлэлт 2017 онд 83.7 хувь, 2023 онд 87.4 хувьболж, 3.7 хувиар өссөн,
- Эхийн сүүгээр 6 сар дагнан хооллох хувь 2017 онд 58.3 хувь, 2023 онд 59.8 хувь болж 1.5 хувиар нэмэгдсэн боловч,
- 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2017 онд 47.3 хувь байсан бол 2023 онд 40.4 хувь болж 6.9 хувиар буурсан байна.