
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд манай улсад болно. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээнд ОХУ, Франц, Япон, Солонгос тэргүүтэй 62 орны 488 тамирчин зодоглохоор бүртгүүлжээ. Энэ нь 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотод хөшгөө нээх зуны спортын XXXIV олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Харин манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд 56 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн.
Эмэгтэй
- 48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг
- 57 кг: Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам
- 63 кг: Х.Маралмаа, Б.Ганхайч, Л.Энхрийлэн, Г.Энхжин
- 70 кг: У.Анужин, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, Ж.Дэлгэр
- -78 кг: О.Хүслэн, А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Б.Ням-Эрдэнэ
- +78 кг: А.Адъяасүрэн, Э.Жаргалмаа, Д.Номинзул, Э.Энхзул
Эрэгтэй
- 60 кг: Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд
- 66 кг: Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк
- 73 кг: А.Өсөхжаргал, Л.Энхдөл, О.Уранбаяр, Л.Анхзаяа
- 81 кг: Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, Б.Шинэтулга, О.Шинэбаяр
- 90 кг: Б.Баяндүүрэн, Х.Булганхүү, Д.Ууганбилэг, А.Оджавхлан
- -100 кг: О.Лхагва-Очир, Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, Б.Алтангэрэл
- +100 кг: Ө.Дүүрэнбаяр, Ө.Пэрэнлэйжамц, Г.Алтанбагана, Г.Хангарьд


















































