
Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна. Тус хуралдааныг Ардчилсан намын даргын тушаалаар байгуулсан Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг хамтран зохион байгуулж байна.
Уг хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд тус аймгийн Ардчилсан намын даргад Г.Мөнгөнхуяг, Х.Эрдэнэбаатар нар нэр дэвшин өрсөлдөж байна.


























































