
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар болов. Сонсголыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Жавхлан удирдан явуулна.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлсэн байна. Э.Анар нь УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү бөгөөд Монголбанкинд олон жил ажиллаж байгаа мэргэжлийн хүн юм.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анар нь Монголбанк, Төлбөр тооцооны газaр, Газрын захирал, Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Газрын захирал, Монголбанк, Хянал шалгалтын газар, Зайнаас хяналт тавих хэлтэст хянан шалгагч, Монголбанк, Валют, эдийн засгийн газар, Санхүүгийн зах зээлийн хэлтэс, Нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан.
Боловсролын хувьд Америкийн нэгдсэн улс, Колумбын их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын магистр, Япон улсын Хакүо их сургуулийн, Бизнесийн удирдлагын бакaлавр зэрэг хамгаалсан. Э.Анар нь 2011 оноос хойш Монголбанканд тасралтгүй ажиллаж буй аж.





















































Сэтгэгдэл (1)